Австрали Оросын сэтгүүлчдийн эсрэг хориг тавилаа
2022-05-18

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор хөрш Украин руугаа довтолсноос хойш дайн дэгдэж, гурван сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд барууны орнууд дайн зогсоохын тулд Орост дарамт шахалт үзүүлэх үүднээс ОХУ-ын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьсаар байгаа юм. 

 

Дайн эхэлсний дараахан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьж байсан бол цаашлаад хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ тавих болсон. Хамгийн сүүлд гэхэд л, тавдугаар сарын 17-ны өдөр Канад улс Путин болон төрийн өндөр албан тушаалын 1000 орчим хүний эсрэг хориг тавьсан бол өнөөдөр, тавдугаар сарын 18-ны өдөр Австрали улс Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. 

 

Энэ удаад хар жагсаалтад Оросын сэтгүүлчид, төрийн албан хаагчид болон байгууллагууд багтжээ. Тэр дундаа "Комсомольская правда" сонины цэргийн сурвалжлагч Александр Коц болон энэ сонины тусгай сурвалжлагч Дмитрий Стешин нар хоригт багтсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин