Төрийн өмчит компаниудын зээл Хөгжлийн банкийг татаж унагах уу
2022-05-18 10:20

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийн асуудлыг хэлэлцэж буй бололтой. Тус банкны чанаргүй зээлдэгчдийн дотор төрийн өмчийн долоон компани томоохон байрыг эзэлж буй. Тус компаниудад хамаарах 650 тэрбум төгрөгийн зээлийг хэрхэн төлөх асуудал Засгийн газрын "толгойны өвчин" болох нь тодорхой болоод байна.

 

 

Нэгдүгээрт, зээлийн эргэн төлөлтийг хэрхэ хийх тухай асуудал яригдана. Татварын төлөгчдийн мөнгөөр төлж болзошгүй нөхцөл байдал үүсээд буй талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны удирдлагаас тодруулаа. Гэвч Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул тодорхой хариулт өгсөнгүй, Засгийн газрын шийдлийг хүлээж буйгаа илэрхийллээ.

 

Хоёрдугаарт, барьцаа хөрөнгийн асуудал. Төрийн өмчийг төрд нь барьцаалаад зээл авсан уу эсвэл огт барьцаагүй зээл авсан уу. Хувийн хэвшлийнхэн барьцаа хөрөнгө болоод барьцаанд тавиагүй хөрөнгөө ч зарж борлуулаад зээлээ эргүүлэн төлөх саналыг Хөгжлийн банкинд тавиад байна. Харин төрийн өмчит компаниуд юугаа зарж, борлуулж зээлээ эргэн төлөх вэ. Уг асуудал мөн л шийдлээ хүлээж байна.

 

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Ж.Сүхбаатар "Засгийн газар Хөгжлийн банкны зээлүүдийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд ногдох 650 тэрбум төгрөгийг улсад шууд дарамт учруулахгүйгээр эн тэргүүнд зохицуулах шаардлагатай. Харин гэм буруутай, хариуцлагагүй ажилласан төрийн (ажиллаж байгаа, ажилласан) албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал огт орхигдох ёсгүй" гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

 

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкны зээлээ ямар нэг байдлаар эргүүлэн төлж байна. Тэдний хөрөнгийг битүүмжилж, зарж борлуулж, дарга, захирлыг нь хуулиар шалгаж, цагдан хорьж байгаад төрийн мөнгийг буцааж авах үйл явц үргэлжилж байна.

 

Харин төрийн өмчит компаниудын 650 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт Хөгжлийг банкийг татан унагаж болзошгүй нөхцөлд тулаад байна. Тэр компаниудын дарга, удирдлагыг шалгах, хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал ч хуудуутай байна. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
олигтой удирдаж чадахгүй байж нээх том баасан өмхий бүдүүнүүд
2022-05-27
Эрчим хүчний төслүүдийн хувьд үнэ тарифыг нь нэмэгдүүлээд өгвөл хэвийн төлөөд л явах асуудал шүү дээ
2022-05-18
Zochin:
Энэ маш тодорхой шуу дээ эзэд нь одоо зарим нбь бгаа зарим нь ажиллаа огсон шууд шалгаад хурдан шийдээд хариуцлага тооцох хэрэгтэй шуу дээ яагаад ингээд удаад бгаа юм вэ зарим нь бур ямарч ур ашиггуй юманд зарсан шуу дээ маш удажбна хурдан шийдээчээ
2022-05-18