Медведев: ОХУ Дэлхийн III дайн гаргахгүй

ОХУ Дэлхийн III дайн гаргахгүй гэж Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.
"Саров дахь цөмийн төвийн түүх нь манай орны цөмийн бамбайг бүтээсэн хүмүүсийн нэрстэй үргэлж холбоотой. Орчин үеийн, найдвартай, үр дүнтэй зэвсэглэлийн талбай өнөөдөр өөрсдийн гараар гуравдугаар дайныг дэгдээхэд бэлэн байгаа хүмүүсийн амбицийг няцааж байна. Бид дайн гаргах нөхцлийг хэзээ ч зөвшөөрөхгүй" хэмээн Медведев Саров дахь цөмийн төвд зочлох үеэрээ мэдэгджээ.
Гэхдээ шаардлагатай тохиолдолд ОХУ цөмийн цохилт өгөх чадвартай гэж тэрбээр сануулсан байна.
"Манай орон руу довтолвол нэн даруй, асар хүчтэй хариу өгөх чадвартай гэдгийг энд сануулахаас аргагүй нь. Манай улсад заналхийлэх аливаа түрэмгийлэлд хариу өгөх боломжтой" хэмээн Медведев мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр ойрын ирээдүйд тодорхой үр дүнд хүрэх зорилт бүхий хавсарга шинжлэх ухааны хөгжлийг түргэсгэх шаардлагатай хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ