ОХУ ДЭМБ-аас гарахаар зэхэж байна
2022-05-18 11:31

ОХУ-ын Гадаад хэргийн яам гишүүнчлэлээ цуцлах олон улсын байгууллагуудын жагсаалтыг гаргасан талаар Коммерсант сонин  мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр байгууллагуудын дунд Дэлхийн худалдааны байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага багтаж байгаа гэнэ. 

 

"Орос улс Европын зөвлөлөөс гарсан, одоо манай улсын тал дээр бүхий л үүрэг хариуцлагаа умартсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагаас гарах цаг нь болсон" хэмээн ОХУ-ын Төрийн думын дэд дарга Петр Толстой Коммерсант сонинд өгүүлсэн байна. 

 

ДЭМБ болон бусад олон улсын байгууллагын бүрэлдэхүүнээс гарах эцсийн шийдвэрийг Холбооны зөвлөлтэй зөвлөлдсөний дараа гаргах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ДЭМБ үнэндээ АНУ ба барууны эм, вакцин үйлдвэрлэгч корпорацуудын нөлөөлөлд орж, үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болсон байгуулага юм билээ. АНУ энэ байгуулагаас гараад эргэн орсон бол одоо ОХУ гарах нь тодорхой болов.
2022-05-18