С.Ламбаа: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ӨЭМТ-ийн эмч нар иргэдэд үзлэг хийнэ
2022-05-18

 

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “21 дүгээр зуунд мэргэшсэн өрхийн эмч олдох уу” сэдвээр мэдээлэл хийлээ. 

 

МӨАУМХ-ны Ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа “Маргааш буюу тавдугаар сарын 19-нд Өрхийн эмч нарын өдөр. Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг 2012 оноос эхэлж манай улс  тэмдэглэж эрсэн.

 

Өрхийн эмч нарын нэр хүндийг дээшлүүлэх, цалин хөлс, ажиллах нөхцөл, ажлын байрыг баталгаажуулах зайлшгүй шаардлага гарч байна. Дэлхийн өрхийн эмч нарын өдрөөр тодорхой ажлууд хийхээр төлөвлөлөө. 

 

Монгол Улсын хэмжээнд нийт 206 өрхийн эрүүл мэндийн төв, 19 салбар ажиллаж байна. Үүнд 1390 эмч ажиллаж байна. Гэвч хүрэлцэхгүй байна.  Өрхийн эрүүл мэндийн төвийг эмч ажиллах хүчээр хангах шаардлагыг удаа дараа шаардаж байгаа. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвийн ажлын байр, ажиллах орчин, цалин хөлс зэрэг асуудлаар  төр засагт шаардлага хүргэдэг.

 

...Дэлхийн өрхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан өнөөдөр өрхийн эрүүл мэндийн эмч нарын дунд эрдэм шинжилгээний бага хурал болно. Мөн маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар үзлэг хийнэ. Үзлэг маргааш 10.00 цагаас эхэлж дөрвөн цагийн хугацаанд үргэлжилнэ" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин