Д.Сумъяабазар: Ойрын хугацаанд нийтийн тээврийн 70, хүүхдийн 75 автобусыг үйлчилгээнд гаргана
2022-05-18

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн талаар хэлэлцсэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтийн тээврийн шинэчлэлийг 2024 онд дуусгах үүргийг хотын удирдлагуудад өгчээ. 

 

 

Энэ талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 1200 тээврийн хэрэгсэл явж байна. Үүнээс 975 автобусны ашиглалтаас 10-аас жил болсон, шаардлага хангахгүй буй аж.

 

2021 оны улсын төсөвт 60 орчим автобусны төсвийг суулгасан ч ковидын хүндрэлээс шалтгаалан хойшилсон ч эхнээсээ татан авч байна. Эрээн-Замын-Үүдийн гааль дээр нийтийн тээврийн 70, хүүхдийн 75 автобус ирсэн. Ойрын сарын хугацаанд энэ автобусуудыг татан авч, үйлчилгээнд гаргахаар бэлдэж байгаагаа хотын дарга хэллээ.

 

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай аж. Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хоёр үе шаттай хийх үүрэг чиглэлийг өгсөн байна. Энэ жил 50 хувийг шийдэж, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд шийдэж, нийтийн тээврийн асуудлыг нэгмөр шийдвэрлэх чиглэлийг өгсөн байна.

 

Нийтийн тээврийн парк шинэчлэл хийснээр түгжрэл тав хүртэлх хувиар буурна гэсэн тооцоог хийсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-05-18