Европын холбоо Украины сэргээн босголтод зарцуулах бүхий л нөөцийг төвлөрүүлэх RebuildUkraine гэсэн бүтэц байгуулахаар зэхэж байгаа талаар Блүмберг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Орос Украинд явуулж буй дайны улмаас хоригт орж, хөрөнгөө хураалгасан оросуудын хөрөнгийг энэ санд төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ЕХ-ны гадаад хэргийн сайд нарт нөхцөл байдлын талаар өгүүлэхдээ Украиныг сэргээн босгоход зарцуулах хөрөнгө нэг их наяд еврог давж болзошгүй хэмээсэн байна. Энэ улсыг сэргээн босгоход асар их хөрөнгийг Европын холбоо гаргах шаардлагатай болсон тул олон эх үүсвэрээс хөрөнгө босгохоор зэхэж байгаа гэж Блүмберг мэдээлжээ.
Ойрын гурван сард Украины санхүүгийн хомстолыг нөхөх үүднээс Еврокомисс холбоотнууд болон олон улсын байгууллагуудтай хамтран тусламжийн багц санал болгохоор зэхэж байгааг эх сурвалж онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |