Балтийн флот он дуустал 30 сургуулилалт хийнэ
2022-05-18

ОХУ-ын Балтийн флот 2022 оны эцэс хүртэл 30 гаруй сургуулилалтыг Балтийн тэнгист хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Эдгээр сургуулилалтад байлдааны хөлөг онгоцуудаас гадна эргийн хамгаалалтын хэсгүүд, тэнгисийн нисэх хүчин оролцоно гэж флотын хэвлэлийн алба мэдээлснийг Коммерсант дамжуулжээ. 

 

Флотын командлагч Виктор Лиинагийн мэдэгдсэнээр, байлдааны чадварыгр сайжруулах зорилготой сургуулилалтын үеэр агаарын хүчин болон эргийн хүчинтэй хамтран цохилтын хүчний бүлэглэлүүдийн үйл ажиллагааг боловсруулах гэнэ.

 

Энд дуулгахад, ирэх намар ОХУ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудтай хамтран өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийнэ гэж Путин мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Цэргийн бэлтгэл муугаа харуулсан юм чинь хийгээд байхаас яахав.
2022-05-18