Д.Сумъяабазар: Смарт картыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хална
2022-05-18 13:56

Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй смарт картыг үйлчилгээнээс халахаа мэдэгдлээ. Учир нь энэ системийн үндсэн дата нь БНСУ-д байдаг бөгөөд нийслэлчүүдийн нийтийн тээврийн зорчилтын бүх мэдээлэл тус улс руу илгээгддэг байна. Мөн уг картыг хэрэглэдэг болсноор нийтийн тээврийн татаас эрс нэмэгдсэн байна. 

 

 

Энэ тухай хотын дарга Д.Сумъяабазар "Нийтийн тээврийн үйлчилгээнд 2015 онд смарт карт нэвтрүүлснээс хойш татаас нэмэгдсэн. 2015 онд 53 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 180 тэрбум төгрөг болсон. Смарт карттай болсноор 130 тэрбум төгрөгийн татаас  нэмэгдсэн. Бүх тооцоо судалгаа, мэдээлэл нь Солонгос руу явдаг учраас санхүүгийн шалгалт оруулах боломжгүй. 

 

Нийслэлийн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн статистик тоо Солонгос руу мэдээлэгддэг гэсэн үг. Тиймээс смарт картыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хална. Зардал нь 130 тэрбум төгрөгөөр нэмэгддэг ухаалаг систем дэлхий дээр байхгүй.

 

Технологийн үндэсний компаниуд үүнийг хийх бүрэн боломжтой. Тиймээс үндэсний компаниудтай хамтарч, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийхээр гэрээ байгуулж байна" гэсэн мэдээллийг өгөв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Сумъяабазарыг муулаад л байсан зөв зөв чухал шийдвэр гаргаж л байна Одоо энэ түц нэртэй жорлонгуудыг яаралтай цэгцлээд хотоос Нарантуул мэтийн задгай заваан захуудыг зайлуулах юм бол ерөнхий сайд болоход ойртоно шүү
2022-05-23
Сумьяабазар тэгээд буцаагаад кондуктортой болгох юм байгаа биз, гоё коммунист бөх шүү
2022-05-18
ZUV UU:
munguu tuluud zorchbol aldagdal bhgui shd
2022-05-18
ZUV UU:
munguu tuluud zorchbol aldagdal bhgui shd
2022-05-18