Беларусьт алан хядах ажиллагаа үйлдэхийг завдвал цаазын ял онооно
2022-05-18

Беларусьт алан хядах ажиллагаа үйлдэхийг завдвал цаазын ял оноох хуулийн нэмэлтийг тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко баталжээ. Энэ талаар Интерфакс мэдээлсэн байна. 

 

Шинэчилсэн хуульд зааснаар, ялыг гүйцэтгэхдээ буудан хөнөөх арга ашиглахыг зөвшөөрсөн гэнэ. Эрүүгийн хуулийн энэхүү өөрчлөлт 10 өдрийн дараагаас хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.

 

Хуульд ийм өөрчлөлт оруулах болсон нь хүмүүсийн амь насыг хөнөөхөд чиглэгдсэн алан хядах, экстремист үйл ажиллагаа гарах хандлага нэмэгдсээр байгаатай холбоотой гэж Беларусийн Төлөөлөгчдийн танхимын дарга Владимир Андрейченко тайлбарлажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин