Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэлх замыг хаана
2022-05-18

 

Нийслэлийн авто зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна. Ирэх баасан гариг буюу 2022 оны тавдугаар сарын 20-ны 20.00 цагаас 2022 оны тавдугаар сарын 22-ны 20.00 цаг хүртэл Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.  Уг хугацаанд тус замын асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Shuud.mn
Сонин хачин