Финланд, Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ

Төвийг сахисан статустай байсан Финланд, Швед улс ОХУ Украин руу халдсанаас хойш НАТО-д элсэх асуудлыг нухацтай хэлэлцэж эхэлсэн.
Улмаар эвсэлд нэгдэх саналыг энэ хоёр орны эрх баригчид дэмжсэн бөгөөд тавдугаар сарын 18-ны өдөр Финланд, Шведийн төлөөлөгчид Брюссель дэх НАТО-ийн төв байранд хүсэлтээ албан ёсоор өгсөн гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
НАТО-д элсэх тухай гэрээг соёрхон батлахад хоёр жилийн хугацаа шаардагдана гэж Финланд, Шведийн дипломатууд мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ