Япон улс Украины дүрвэгчдэд ажил олоход тусална

Украинаас ирсэн дүрвэгчдийг ажлын байраар хангах тусгай үйлчилгээг энэ долоо хоногоос эхлэн Японы Токио, Осака хотод зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Японы Нийгмийн хангамжийн яам мэдэгдсэнийг Japan Today мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Орос Украин руу довтолсоноос хойш Япон руу дүрвэн ирсэн украинчуудад ажил хайх болон оршин суух зөвшөөрөл авахад нь туслах зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх гэнэ.
Энд дуулгахад, Японы Засгийн газар Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ тавьснаа зарласан юм. Өргөтгөсөн жагсаалтад 130 гаруй хүн, 70 компани багтжээ. Түүнчлэн Япон улс Украинд 100 сая долларын зээл олгохоор болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ