ДЭМБ ковидтой тэмцэх Хятадын аргыг дахин шүүмжлэв
2022-05-18

БНХАУ "тэг ковид" зарчим баримталж, хүн амтай нь харьцуулахад тун цөөн тохиолдол гарсан ч бүх нийтийг шинжилгээнд хамруулж, хөл хорио тавьсаар байгаа юм. Харин энэ арга нь цаашид явцгүй гэж ДЭМБ мэдэгдэж байв. Энэ удаад ч мөн коронавирустэй тэмцэх Хятадын аргыг ДЭМБ шүүмжилжээ. 

 

Тодруулбал, вирустэй тэмцэх Хятадын арга хэмжээнүүд нь цаашид үр өгөөжгүй хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус мэдэгдсэн байна. Цар тахал эхэлснээс хойш халдвар ихээхэн өөрчлөгдсөн тул "тэг ковид" бодлого үр дүнгүй гэж тэрбээр мэдэгджээ. Гэхдээ дэлхийн бүхий л орон өвчинтэй хэрхэн тэмцэхээ бие даан шийдэх эрхтэй хэмээсэн байна. 

 

Өмнө нь Тедрос Гебрейсус Хятадыг вирустэй тэмцэх стратегиа эргэн харах шаардлагатай хэмээн мэдэгдэж байлаа. Харин түүний мэдэгдэл бүхий дүрс бичлэгийг удалгүй Хятадын олон нийтийн сүлжээнээс устгасан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин