Б.Эрхэмбаяр: Төр ноолуурын үнийг тогтоохгүй, чанараас шалтгаална
2022-05-19 08:05

 

Бүс нутгийн онцлогоос шалтгаалан ноолуурын ханш өөр өөр байдаг. Энэ хавар ноолуурын дээд ханш 180.000 төгрөгт хүрсэн. Гэвч өнөөдрийн байдлаар килограмм тутмын ноолуурын ханш 80.000-95.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тиймээс ноолуурын үнийн хэлбэлзэл, цаашид үнэ өсөх эсэх талаар ХХААХҮЯ-ны УБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяраас тодрууллаа.

 

Сүүлийн өдрүүдэд ноолуурын үнэ огцом буурлаа. Ноолуурын үнэ буурахад юу нөлөөлсөн бэ? ХХААХҮЯ-наас ноолуурын үнийг тогтвортой барихад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

 

-Төр ноолуурын үнийг тогтоохгүй. Ноолуурын үнийг тогтоох хамгийн гол үзүүлэлт нь чанар. Ноолуурын гарц өндөр болох тусам чанар нь буурдаг. Үүнээс хамаараад  ноолуурын үнэ буурдаг. Өөрөөр хэлбэл, ноолуурын чанараас шалтгаалж үнэ хэлбэлзэж байна.  Бүс нутгийн онцлогоос шалтгаалан ноолуурын үнэ өөр байдаг. Үнэ харьцангуй тогтдог.  

 

Ноолуурын үнийг өсгөхийн тулд ямааны чанараа сайжруулах ёстой. Ноолуурын чанар сайжирвал баруун, зүүн, төвийн аймгуудад  үнийг тогтвортой барих боломжтой.

 

Жишээлбэл, баруун аймгуудын малчид малаа хашдаг. Үүнээс шалтгаалж ноолуур нь өтөг бууц болж, бохирдол ихтэй байдаг. Улмаар ноолуурын гарц багасдаг. Үйлдвэрүүд өөрт хэрэгтэй түүхий эд авах гэж байгаа учраас чанарт анхаарна. Тиймээс бид ноолуурын чанартаа анхаарах хэрэгтэй.

 

 

Цаашид ноолуурын ханш өсөх үү?

 

-Ноолуурын үнэ өсөх эсвэл буурахыг хэлж мэдэхгүй байна.

 

Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгаснаар хаврын ноолуурын бэлтгэлд зориулж, ноолуур боловсруулах аж ахуй нэгжүүдэд 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон?

 

-Хөнгөлөлттэй зээлийг 2020 оноос эхэлж олгож эхэлсэн. Ноолуур боловсруулах аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгогдож байгаа. Өнөөдрийн байдлаар 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна. Ингэхдээ ноолуурын салбарын үйлдвэрүүдийг жигд дэмжихийн тулд самнахаас дээших дамжлага бүхий үйлдвэрт зээл олгож байгаа.

 

Манай улс жилд дунджаар хэдэн тонн ноолуур бэлтгэдэг вэ?

 

-Манай улс жилд дунджаар 10. 000 тонн ноолуур бэлтгэдэг.

 

Манай улс ноолуур, ноолууран бүтээгдэхүүнээ хэдэн улсад экспортолдог вэ?

 

-Манай улс ноолуур, ноолууран бүтээгдэхүүнээ 20 гаруй улсад экспортолж байна. Тухайлбал, угаасан ноолуурыг ихэнхдээ БНХАУ-руу, самнасан ноолуурыг Итали, Англи, Герман руу, утас эсвэл бэлэн бүтээгдэхүүнийг Солонгос, Япон улс руу тус тус экспортолж байна.

 

Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан экспортын үйл ажиллагаанд хүндрэл гарч байгаа. Тодруулбал, төмөр зам болон авто замын тээвэр гарахгүй байна. Иймд агаарын тээврээр ноолуур экспортолж байна.

 

Экспортын асуудал өнөөдрийн үнэд нөлөөлсөн үү?

 

-Ноолуурын үнэ ханшид нөлөөлсөн байж болно. Гэхдээ дан ганц тээврийн асуудлаас ноолуурын үнэд өөрчлөлт орсон гэж хэлэх боломжгүй.

 

Манай улс түүхий эдийнхээ хэдэн хувиар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

 

-Бэлтгэсэн ноолуурынхаа 20 орчим хувиар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.Үлдсэн хэсгийг нь хагас боловсруулан экспортолж байна. Цаашид бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээх бодлого боловсруулж, ажиллаж байна. Энэ хүрээнд самнасан ноолуурын техникийн зохицуулалт гаргахаар ажиллаж байна.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
hulan:
umnugowid arai bna mal malchin 2bhgui bol mah idehgui 5honj chadh uu malchidiin tatwar bas buur ih bna.maliin huliin tatwar.bicheed barshgui huwi hunii alban tatwar ch geh shig
2022-05-21
Ymaanii chanaraa saijiruul GH shig. Baruun zuun aimagt tsag agaariin ontslog gj uur shuudee. Malaa hashih n mash olon shaltgaantai. Heeriin amitan zuun aimagt howor gerel baruun aimguud uularhag uchir heeriin amitan ih baidag. Baruun aimgiin malchid geheerei nooluuraa baga uned uguh estoi yu.
2022-05-20
Esergeeree zuun aimgiin manchid malaa hashdag nooluur nl undur unte baruun aimgiin malchid malaan hashdagui ym shuu amidral medehgui duraaraa yrih Ymaa
2022-05-20
Ченжүүд ханшинд огт хамаагүй
2022-05-19
Баруун аймгуудад ноолуур ханш 50 мянган төгрөг болно.
2022-05-19
Ойдовбаатар:
Ноолуурын үнэ ханшын талаар мэдээлэл өгөөч чэнжүүд дур зоргоороо ханш хэлж авч бна баруун аймагын малчид банкны арөө төлмөөр хүнсэндээ залгамаар бна хөдөө орон нутагт юмны үнэ өсаөд сарынорлоггүй хэцүү бна чинзориг сайдад саналыг дуулгаж өгнө үү
2022-05-19