Буриадын компани, аж ахуйн нэгжүүдийн бизнес уулзалт тавдугаар сарын 16-нд эхэлжээ. Улаанбаатар хотод ирсэн Буриадын бизнес эрхлэгчид энэ хугацаанд таван томоохон худалдааны сүлжээ компанитай уулзан, өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулж, худалдан авагчидтай шууд хэлэлцээ хийсэн байна.
"Номер один" сониы мэдээлснээр, Буриадын бизнес эрхлэгчдийн Монгол дахь уулзалт тавдугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэх аж. Бизнес уулзалтыг Бүгд Найрамдах Буриад Улсын Үйлдвэр худалдааны яамны дэмжлэгтэйгээр Буриадын Экспортыг дэмжих төв зохион байгуулж байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өндөг, тахианы мах, хүнсний бүтээгдэхүүний "Окинский", чихэр амттан үйлдвэрлэгч "КФ Амта", биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "ЭМ Центр", цай, чанамал үйлдвэрлэгч "Лесная фабрика" гэсэн Буриадын дөрвөн компанийн төлөөлөгчид Улаанбаатар хотод бизнес уулзалт хийж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |