Ши Жиньпин огцрох уу

Сүүлийн үед БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй холбоотой төрөл бүрийн цуу яриа хэвлэлүүдээр тархах болсон юм. Түүнийг тархины өвчний улмаас үүрэгт ажлаа өгч болзошгүй гэсэн мэдээлэл барууны хэвлэлүүдээр тархсан бол Хятадын олон нийтийн сүлжээгээр Ши Жиньпинийг тахалтай тэмцэх бодлогынх нь улмаас огцруулж болзошгүй гэсэн мэдээлэл тархжээ.
Коронавирустэй тэмцэх бодлого нь үр дүнгүй, эдийн засаг уналтад орж байгаатай холбоотойгоор Ши Жиньпинийг огцруулж болзошгүй гэх яриа саяхан болсон, Хятадын эрх баригч байгууллага болох Намын улс төрийн товчооны Байнгын хорооны хурлын дараа гарсан байна.
"Буруу мэдээлэл, буруу бэлтгэл, хангалтгүй ажилтай холбоотой асуудлуудыг бид шийдэмгийгээр даван туулах ёстой" гэж хурлын төгсгөлөөр гаргасан мэдэгдэлд өгүүлсэн бөгөөд энэ нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг шууд бусаар шүүмжилсэн хэрэг гэж шинжээчид үзэж байгаа аж. Ийм мэдэгдэл нь "Коммунист намын удирдлагуудыг Шанхай дахь коронавирусийн халдвартай тэмцэх хатуу боловч үр дүнгүй арга хэмжээнийх нь төлөө шууд шүүмжилсэн хэрэг " гэж China Media Project-ийн захирал Дэвид Бандурски WSJ сонинд өгүүлсэн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Коммунист намын шинэ даргыг сонгох намын хурлаар Ши Жиньпинийг огцруулж, өнөөгийн ерөнхий сайд Ли Көцян түүний орыг орлож магадгүй гэнэ. WSJ сонинд ч ийм таамаглал бүхий мэдээлэл гарсан бөгөөд түүнийг либераль үзэлтэй, АНУ-д талтай улс төрч хэмээн сонины нийтлэлд бичжээ.
DM: Ши Жиньпин тархины аневризм өвчин туссан
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ