Ш.Адьшаа: Наадам эрлийз мориор бизнес хийдэг хүмүүсийн зугаа цэнгэл боллоо
2022-05-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар үг хэллээ. Тэрбээр “Үндэсний баяр наадмын хуулийг нэн яаралтай батлах нь өнөөдрийн нийгмийн шаардлага болсон. Баяр наадмын хуульд онцгой ач холбогдол өгөх нь нийгмийн, 120 мянган малчны эрх ашгийн төлөө үг хэлж байна.

 

 

Монголын өв соёлын нэг болсон хурдан морины уралдаан бол ардын наадам. Гэтэл сүүлийн 10 жилд эрлийз мориор бизнес хийдэг хүмүүсийн оролцоотойгоор наадам зөвхөн зугаа цэнгэл, алдар цол, бай шагналын төлөөх үйл ажиллагаа болсонд сэтгэл эмзэглэж байна.

 

Хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ хуулийн үзэл баримтлал монгол наадмын маргааныг нэг тийш болгох зарчмыг барих ёстой байсан. Гэтэл энэ хуулийн төслөөр үүнийг шийдэх боломж хомс байна. Энэ хуулиар төрийн үүргийг мэргэжлийн холбоод руу түлхэж, төр алдаа завхралыг засахыг хүсэхгүй байгаад туйлын их харамсаж байна.

 

Мэргэжлийн холбоод гэх ТББ-ын оролцдог бас оролцдоггүй асуудал бий. Монголын үндэсний эрх ашгийн асуудлыг мэргэжлийн холбоодоор шийдүүлж байгаа нь зүй бус байна.

 

Эрлийз морь, монгол морины тухай сүүлийн 10 жил маргалдаж, тэмцэлдлээ. Харийн мөнгө, бодлогоор малаа эрлийзжүүллээ. Дараа нь хүнээ эрлийзжүүлэх юм уу. Энэ инээдэм биш. Бид бодлого гаргаж, үүнийг засах ёстой. Эрлийз болон монгол морийг ялгаж чаддаггүй гэдэг. Үнэндээ ялгахыг хүсэхгүй байгаа юм. Том бүлэглэл бий болсон байна" гэж хэлэв.

 

Үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Peacekeeper: Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын эрэмбэлэлт жагсаалт нь яг тулгамдсан хөгжлийн асуудал мөн эсэхээ тодорхойлж чаддаггүй, ТЭЗҮ гэж шал худал хийдэг, Тендэр нэрээр A4 бүхий цөөхөн бүлэглэл шалгаруулалт нэртэй цавчаа хийдэг, 10-30% хуйвалдаж авилгал авдаг, дараа нь ажлын гүйцэтгэл чанарт хяналт хийхгүй хулхи гүйцэтгэлтэй ажлыг хүлээж авдаг, төрөөс төрсөн хөлжигч хувалз нараа устгаач, амташсан могой нарын эх үүсвэргүй хөрөнгийг төр хурааж аваачээээээ.
2022-05-19