WSJ: Google ажилтнуудаа Оросоос Дубай руу шилжүүлж байна
2022-05-19

Google компани Орос дахь ажилтнуудынхаа ихэнхийг Дубай руу шилжүүлж байгаа талаар Wall Street Journal сонин мэдээлжээ. 

 

Хичнээн ажилтныг шилжүүлж байгаа талаарх тодорхой мэдээллийг эх сурвалж дамжуулаагүй бөгөөд Орос дахь офисын зарим ажилтан Орост үлдэж, хүсэлтээрээ ажлаасаа гарах шийдвэр гаргасан гэнэ.

 

Энд дуулгахад,  Google компани Орос дахь охин компани нь дамуурсан талаар тавдугаар сарын 18-ны өдөр зарласан юм. 

 

"Оросын эрх баригчид тус улс дахь Google компанийн банкны дансыг хурааснаар манай офис орос ажилтнуудынхаа цалинг тавих, нийлүүлэгчид болон худалдагчдад төлбөр төлөх, бусад санхүүгийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Ингэснээр Орос дахь манай офис цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй боллоо" хэмээн компани мэдэгдсэн юм.

 

Үүнээс өмнө Оросын эрх баригчид тус улсад хориотой контентыг устгаагүй гэсэн шалтгаанаар Google компанид 7,2 тэрбум рублийн торгууль оноосон. Google компани Орос дахь офисоо хаасан ч хайлт хийх, юүтүб, Жимэйл зэрэг үйлчилгээгээ Орост нээлттэй үлдээх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин