Хятадад COVID-19-тэй тэмцэх хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаал болжээ
2022-05-19

БНХАУ "тэг ковид" зарчим баримталж, хүн амтай нь харьцуулахад тун цөөн тохиолдол илэрсэн ч хатуу хөл хорио тавьж байгаа юм. Харин энэ нь сүүлийн үед олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байгаа гэх мэдээлэл гарах болсон. Хятадын оршин суугчид эрх баригчдаа шүүмжлээд зогсохгүй эсэргүүцлийн жагсаал ч зохион байгуулжээ. 

 

Вашингтон Пост сонины мэдээлснээр, өнгөрсөн ням гарагийн үдэш Бээжин хот дахь Бээжингийн их сургуулийн гадаа оюутнуудын эсэргүүцлийн жагсаал болсон байна. Энэ сургуулийн оюутнуудыг коронавирусийн тархалтын улмаас хэдэн долоо хоног хорионд байлгаж, усанд орохыг ч хориглосон нь ийнхүү эсэргүүцэл илэрхийлэх шалтгаан болжээ. 

 

Нэрээ нууцлан мэдээлэл өгсөн оюутны өгүүлснээр, оюутнуудыг хотхоноос гарах, тэр бүү хэл эмнэлэгт очихыг ч хориглосон гэнэ. Мөн хоол хүнсний хүргэлт хязгаарлагдаж, оюутнууд хүнсгүй болжээ. 

 

Ням гарагт болсон эсэргүүцлийн үеэр 300 орчим оюутан дотуур байрныхаа гадаа цуглаж, сургуулийг тусгаарласан төмөр хашааг буулгаж эхэлсэн гэнэ. Тэд сургуулийн захирал руу хашгирч, эрх зөрчигдөж байгаа явдлыг таслан зогсоохыг шаардсан аж. Энэ жагсаал хоёр цагийн дараа тарсан гэж Вашингтон пост сонин мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
2022-05-19