Д.Цогтбаатар: Төрийн ордон бол иргэдийн ордон
2022-05-19 13:42

 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх талаар мэдээлэл хийлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Төрийн ордон бол төрийнхний ордон биш. Төрийн ордон бол иргэдийн ордон. Иргэд ордонд нэвтрэхдээ хувцаслалт нь ямар байх талаар журмаар зохицуулсан байдаг. УИХ-ын 11 гишүүн иргэд Төрийн ордонтой танилцах хувцаслалтын журмыг өөрчлөх саналыг  Засгийн газарт хүргүүлсэн.

 

Энэ нь зүгээр нэг журам, хувцаслалтын асуудал биш. Төр иргэддээ яаж хандаж байгаа талаарх сэтгэлгээний асуудал. Би ч гэсэн залуу байсан. Надад хоёр женснээс өөр хувцаслалт байхгүй байсан үе бий. Ганцхан гуталтай явдаг үе байсан. Гишүүд сонгуулийн үеэр иргэддээ очихдоо хувцас харгалзахгүй, дэмжээд өгөөч гэдэг. Ингээд ард түмнийхээ саналыг авч сонгогдсоны дараа “уулзъя” гэхээр хувцас чинь биш байна гэдэг. Иргэдийг хувцсаар нь ялгаварлах журам байгаа нь сонгуулийн ардчилсан тогтолцоо, хүний эрх үл ялгаварлах зарчмаа бүгдийг нь зөрчөөд байгаа юм. Энэ нь олон жил үргэлжлээд яваад байгаа нь байж болохгүй зүйл" гэлээ. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Ер нь ганц төрийн ордонд ч биш. Яамдуудад хүртэл жийнстэй бол оруулахгүй гэдэг журам байдаг. Жийнсийг яагаад үзэн ядаад байдаг юм бэ?
2022-05-19
DR. UROLOGIST:
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
2022-05-19