Устсанд тооцогдож байсан сармагчны салхин цэцэг өвчин Португальд бүртгэгджээ
2022-05-19

Ховор өвчлөлд тооцогддог сармагчны салхин цэцэг өвчний таван тохиолдол Португалид бүртгэгдсэнийг эрх баригчид нь мэдэгджээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, халдвар авсан хүмүүс нь бүгд эрэгтэй, тэдний биеийн байдал тогтвортой байгаа гэнэ. Португалид сармагчны салхин цэцэг өвчний сэжигтэй тохиолдол 20 бүртгэгджээ. 

 

Түүнчлэн Испани улсад энэ халдварт өвчин туссан байж болзошгүй 23 тохиолдол бүртгэгдсэнээс долоо нь сармагчны салхин цэцэг өвчний халдвар гэдэг нь батлагдсан байна. Үүнээс өмнө Их Британид энэ өвчний халдвар бүртгэгдэж байв. 

 

Сармагчны салхин цэцэг өвчин нь ихэвчлэн Африк тивд тархдаг бөгөөд Европт дэгдэх болсны шалтгааныг олохоор эрдэмтэд ажиллаж байгаа аж. Энэ өвчин салхин цэцэгтэй адилхан гэнэ. Сармагчны салхин цэцэг өвчнийг нэг мөр дарсан гэж 1980 онд албан ёсоор зарлаж байжээ. Энэ халдварт өвчин туссан нөхцөлд хэдэн долоо хоногийн дотор эдгэрдэг бол ховор тохиолдолд өвчтөн нас бардаг байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин