Г.Занданшатар: 33.3 тэрбум ам.долларын өр улсыг аюултай байдал руу хөтөлж байна
2022-05-19 15:03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилттэй танилцлаа. УИХ-ын гишүүд улсын өр ноцтой түвшинд хүрч, онцгой анхаарах шаардлагатай болсныг хэлж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр цаг алдахгүй төсөв, мөнгө, өр зээлийн бодлогыг уялдуулах шаардлагатай хэллээ.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар  "Өрөнд баригдсан хүн өтөнд баригдсан ямаатай адил гэж Монголын ард түмэн ярьдаг. Өр бол нам бүлэг, найз нөхдийн асуудал биш. Ц.Сандаг-Очир, Ц.Даваасүрэн,Ц.Туваан нарын гишүүд маш олон чухал саналуудыг хэлсэн. Харамсалтай нь сайд нар сонссонгүй. Энэ бол сонгуулийн биш эх орны хувь заяатай холбоотой асуудал шүү. Эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой учраас энэ асуудлыг онцгой анхаарах ёстой. Сонгууль 20 дугаар асуудал гэдгийг Ц.Сандаг-Очир гишүүн хэллээ.

 

Ирээдүй хойч үедээ эх орноо бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөхийн тулд өрийн удирдлага, төсөв, мөнгө, төсөв, зээлийн бодлогоо уялдуулах шаардлагатай байна. Үүнийг өнөөдрөөс эхлэх хэрэгтэй байна. Халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэгт хуваарилж, төсвийн алдалдлаа бууруулах замаар эх захгүй өрөнд орж байгаагаа хязгаарлая. Өр тавьж халамж олгон, үндэсний үйлдвэрлэлээ татаж унагадаг бодлогоос хэзээ салах вэ?

 

Өнөөдөр л ард түмэн таалагдаж, алга ташуулж байвал маргаашийн Монголын хувь заяа хамаагүй гэж өр тавьдаг явдлаа болъё. Төсөв, мөнгө, зээлийн бодлогодоо эрс өөрчлөлт хийе. Ард түмэнд үнэн бодит байдлыг ойлгуулж, шийдэх хэрэгтэй.

 

Тиймээс Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилттэй танилцаад чиглэл өгч, ажлын хэсэг байгуулах ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд авсан гадаад зээлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр ашиг, өгөөж зэргийг багтаасан шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар тодорхой тусгаж ирүүлээгүй байна. Иймээс төсөл хөтөлбөрүүдийн үр ашгийг үнэлэх, хөгжлийн болон ҮАБ-ын бодлого, өрийн удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг үнэлэх боломжгүй байна гэж төсвийн шинжилгээний дүгнэлтэд дурдсан байна.

 

Тиймээс ажлын хэсэг байгуулан судалж, Засгийн газарт тодорхой чиглэл өгөх нь зүйтэй.

 

Монголбанкны бодлого болохгүй байна. Төсөв, сангийн бодлого болохгүй байна. 2011 онд 9.7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан бол өнөөдөр 33.3 тэрбум ам.долларын өртэй болсон байна. Үүнийг нэгмөр цэгцлэхгүй бол улс орныг аюултай байдал руу хөтөлж байна. ҮАБ, эдийн засгийн аюулгүй байдлын хамгийн тулгамдсан асуудал болсон байна" гэдгийг чуулганы индрээс анхаарууллаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Улс төр, эдийн засаг, гэмт хэргийн 3 талт бүлэглэлийн хийж буй ажил. Одоо дээрээс нь гадаад түншүүдийн нөлөө маш их болсон
2022-05-20
Улс төрчдийн гараар ороод л дуссан даа. Улс нь ядуураад л, улс төрчдийн карман зузаараад л…
2022-05-19
pizdaa chin uursduu idej uuj tsulmuchuud odoo yaah geed bgaan
2022-05-19
Халамжаа зогсоое
2022-05-19
зандан гахай их өрийг хамт тавилцсан биз дээ??:
Одоо түрүүлж дуугарч арьсаа хамргаалж байна.
2022-05-19
Bayar L:
ДНБ нь нэрлэсэн дүнгээрээ жилдээ 80 гаруй т.б ам.долл, нэг хүнд оногдох байдлаараа 4000 орчим ам.доллар байдаг Шри Ланк улс 50 тэрбум долларын гадаад өрөө төлж чадахгүйд хүрч аргаа барж байна. 14 тэрбум ам.долларын жилийн ДНБ-тэй манай улсын гадаад өр ирэх жил 40 тэрбум долларт хүрэх нь. Юу бодож байдаг юм бол доо
2022-05-19
Nam bus irgen:
Ene ih zeeliig hen hen hulgailsniig ni ilruulj togtoogood l butsaagaad tuluulchih tegeed l boloo. Bugdees ni butsaaj av akul jaraahai hamaagui bugdees ni.
2022-05-19
Зочин:
Сүүлийн 6 жилд өр эрчимтэй өсөж өрийг өрөөр дарж хажуугаар нь банк сангуудыг цөлмөх ажлыг МАН дангаар САЙН ГҮЙЦЭТГЭВ. Одоо ухаан орж байгаа юм болов уу. Уул нь уул уурхайн бүтээгдэхүүн тэнгэрт хадсан түүхэн үе тохиож байх юм.Урагшгүй ард түмэн унхайгүй ноедыг толгой дээр залсаны үр дүн ингэж гарлаа
2022-05-19
hfjhfjhjhfd:
Халамж байгаа ч өрийг их хамжээгээр нэмэгдүүлэхгүй, Харин янз бүрийн төсөл, тендерээр /ЖДҮ, Хөгжлийн банк, ипотек, нүүрс, нүүрсний тээвэр С зөвшөөрөл,гэх мэт бусад/ улсын мөнгө, хөрөнгийг хулгайлдаг хэсэг бүлэг мафийг устгасан цагт улс хөгжинө. эдгээр асуудал байгааг мэдсээр байж шийдэл гаргахгүй байна,
2022-05-19
Гэнэт гэнэт ухаан орох юм даа
2022-05-19