ОХУ-д томуу, коронавирусээс сэргийлэх холимог вакциныг туршина
2022-05-19

Оросын "Ростех" төрийн өмчит корпораци болон Хүний үүдэл эсийн хүрээлэнгийн хамтран гаргасан, томуу болон коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг энэ оны хоёрдугаар хагаст туршиж эхлэх гэнэ. 

 

"Хоёр өвчний халдвараас сэргийлэхэд ердөө нэг тарилга байхад л хангалттай. Вакцины эмнэлзүйн туршилт 2022 оны хоёрдугаар хагаст эхэлнэ" гэж "Ростех" корпорацийн сайт дээр мэдээлжээ. 

 

Шинэ вакцины найрлагад томуугийн вирусийн дөрвөн төрөл багтаж байгаа бөгөөд эмнэлзүйн туршилт амжилттай болсон тохиолдолд зах зээлд шуурхай нийлүүлэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин