Time: Зеленский энэ оны нөлөө бүхий хүнээр тодорлоо

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уншигчдын саналаар Таим сэтгүүлийн оны хамгийн нөлөө бүхий хүнээр тодорчээ.
"Хоёрдугаар сард Оросын цэргүүд Украин руу өргөн цар хүрээтэйгээр довтлоход 2019 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө улс төрийн туршлагагүй байсан комедиан Зеленский дэлхийн тавцанд гарч, Украиныг дэмжихийн тулд дэлхийн удирдагчдыг нэгтөгэсэн" хэмээн Таим сэтгүүл бичжээ.
Зеленский уншигчдаас 3,3 сая санал авч тэргүүлсэн бол хоёрдугаар байранд нийт уншигчдын 3,5 хувийн санал авсан Илон Маск бичигдсэн байна. Таим сэтгүүлийн редакц Илон Маскийг 2021 онд "Оны хүн"-ээр тодруулж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ