Хятадын өндөр албан тушаалтнуудыг гадаадад хөрөнгө эзэмшихийг хориглоно
2022-05-20

Хятадын өндөр албан тушаалтнуудыг хилийн чанадад хөрөнгө эзэмшихийг хориглохоор болсон талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын улс төрийн өндөр албан тушаалтнуудыг хилийн чанадад өмч, гадаадын компаниудад хөрөнгө эзэмшихийг хориглох гэнэ. Энэ хориг сайдын төвшин болон түүнээс дээш албан тушаалтнуудад хамааралтай аж. 

 

Түүнчлэн хүндэтгэх шалтгаангүйгээр гадаадын санхүүгийн байгууллагуудад данс нээлгэхийг хоригложээ. Мөн улс төрийн албан тушаалтнуудын гэр бүлийнхэн ч гадаадад үл хөдлөх хөрөнгө, хувьцаа эзэмшихийг хориглосон байна. Энэ хориг гарсны дараа зарим өндөр албан тушаалтны төрөл төрөгсөд гадаадын компаниудад эзэмшдэг хувьцаагаа зарсан гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хятдад хэн амьдрах болж байна
2022-05-20