Шанхайд нийтийн тээврийн үйл ажиллагааг сэргээж байна
2022-05-20

Гуравдугаар сарын сүүлээс эхлэн коронавирусийн халдвар дахин дэгдэж, улмаар хатуу хөл хорионд орсон Хятадын Шанхай хот аажмаар хязгаарлалтуудаа цуцалж эхэлсэн. 

 

Эхний ээлжинд нэн чухал ажил үйлчилгээ эрхэлдэг компаниудын үйл ажиллагааг сэргээж байсан бол энэ удаад нийтийн тээвэр дахин үйлчилгээнд гарахаар болсон талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн метроны дөрвөн шугам, 200 гаруй автобусны чиглэлийн үйл ажиллагааг сэргээхээр болжээ. Гэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ сүүлийн 48 цагт өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай, амны хаалт зүүж үйлчлүүлэх ёстой гэнэ. 

 

Сүүлийн үед коронавирусийн халдварын нөхцөл байдал тогтворжиж байгаа тул Шанхай хотын хөл хориог цуцлах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд удахгүй хувийн тээврийн хэрэгсэл зорчиход тавьсан хоригийг цуцлахаар зэхэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин