G7-ийн орнууд Украины эдийн засгийг сэргээхэд 15 тэрбум доллар зарцуулна
2022-05-20

Оросын дайнаас үүдэлтэйгээр учирсан хохирлыг нөхөн төлөхийн тулд ирэх гурван сард Украинд шаардлагатай 15 тэрбум гаруй долларыг G7-ийн орнууд өгөхөөр амалжээ. Энэ талаар АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен мэдэгдсэнийг Эрх чөлөө радио мэдээлсэн байна. 

 

Йелений өгүүлснээр, G7-ийн орнуудын сангийн сайд нар болон Германы Төв банкны удирдлагын уулзалтын эхний өдөр л санхүүжилт олгох амлалтыг өгсөн гэнэ. "Бид Украиныг дэмжинэ. Энэ бүхнийг даван туулахын тулд шаардлагатай хөрөнгийг бид гаргана" гэж мэдэгдсэн" хэмээн Йелен хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

 

Америкийн Сангийн сайдын мэдэгдсэнээр, өмнө нь Европын комисс есөн тэрбум орчим евро олгохоор амалсан бол Канад, Герман зэрэг бусад орнууд нэмэлт хөрөнгө гаргахаар болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин