О.Цогтгэрэл: АН-ын бүлэг сүүлийн зургаан сар гацааны байдалтай байна
2022-05-20

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "УИХ-ын нэр бүхий 9 гишүүн уржигдар УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Энэ хууль УИХ дахь бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах эрхзүйн зохицуулалтыг нэмж тодорхой болгож өгөх зорилготой. УИХ дахь АН-ын бүлэг сүүлийн зургаан сар гацааны байдалтай байна. 

 

 

УИХ-ын бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулахад зарчмын шаардлагатай өөрчлөлт хэрэгтэй байна. Тиймээс ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулж өгөхийг хүсье" гэв.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар тус хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсаныг танилцуулав.

 

 

Shuud.mn
Сонин хачин