М.Тулгат: Х.Баттулга, С.Эрдэнэ нар зайгаа тавьж өгөх хэрэгтэй
2022-05-20 11:48

 

М.Тулгат даргатай Ардчилсан намын төлөөлөл тайван жагсаал зохион байгуулж байна. Тодруулбал, Улсын Дээд шүүх өнөөдөр АН-ын даргаар Х.Баттулгыг батламжлах эсэхийг хэлэлцэж байгаа юм. 

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ганбат:

 

-Бид 32 жилийн өмнө Монгол Улс хэнээс ч хамааралгүйгээр үндсэн хуулиа тунхаглаж, улс эх орны удирдлагыг ард түмний гарт авч ирсэн. Үндсэн хуулинд заасан тулгын гурван чулууны нэг нь хараат бус шүүх. Шүүхээс ямар шийдвэр гарахыг нь мэдэхгүй байж, шүүхийн гадна шүүхэд нөлөөлөх гэж жагсаж болохгүй. Хараат бус шүүхийн төлөө, хууль дүрмээ дээдэлдэг улс оронд амьдрахын төлөө бүгд байгаад маш их баяртай байна.

 

АН-ын дарга М.Тулгат:

 

-АН шинэ дүрмийнхээ дагуу зохион байгуулалт бүтцийн асуудлаа хийгээд явж байгаа. Х.Баттулга, С.Эрдэнэ нар болих хэрэгтэй. Одоо зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Ардчилсан намын үйл ажиллагаанд саад битгий болооч гэж хэлмээр байна. Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой.  АН үнэт зүйл, үзэл баримтлалтай.

 

Үзэл санааны том ан цав үүссэн байна. Украиныг М.Тулгат дэмжээгүй. М.Тулгат эрх чөлөөг дэмжиж байгаа.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
АН хоорондоо хэрэлдсэн ч бурууг нь МАН руу чихдэг. Өөрсдөө бол энхийн цагаан тагтаа царайлдаг. Гэтэл олон түмэн харж л байгаа ш дээ. Бусад руу булайгаа чихэлгүй өөрсдөө эвтэй найртай байвал МАН та нарыг яаж ч чадахгүй ш дээ. Өчүүхэн ч эрүүл сэтгэх чадваргүй болчихсон байдаг нь үнэхээр зэвүү хүрмээр юм.
2022-05-21
Сошл дээр эдгээр хөөрхий хөгшчүүдийг ямар муухайгаар хэлж байнаа Тэгж муулж зүхэж буй хүмүүс өөрсдөө хөгширнө бас өөрсдөө настөй эцэг эх ахмадуудтай нь мэдээж. Хөгшчүүл ч гэсэн өөрийн бодол санаатай байх эрхтэй. Тэр эрхийг хүндэл. МАН энэ хөгшчүүлийг гудамжинд жагсахад хүргэсэн нь түмэн үнэн. Энэ үнэнийг залуучууд нь олж харахгүй мөртөө хэдэн ахмадуудыг хараад нүд нь хорсдог нь юу чивдээ Үнэхээр нийгмээрээ сохорчээ МАН та нарыг хувааж хэрчиж тасдаж л байг уу. Та нар өөрсдөө хамжилцаад байх юмуу
2022-05-21