Украины үр тариаг зөөхийн тулд Беларусьт тавьсан хоригийг цуцалж магадгүй
2022-05-20

ОХУ дайн эхлүүлсний улмаас Украины гол боомтууд хаагдаж, дэлхийн улаан буудайн нийлүүлэлтийн 10 хувийг хангадаг Украин үр тариагаа олон улсын зах зээлд нийлүүлэх боломжгүй болсон юм. Энэ нь бусад орнуудад хүнд цохилт болж, ядуу буурай орнуудад өлсгөлөн нүүрлэж болзошгүй гэж НҮБ анхааруулж байлаа. 

 

Улмаар, Украинаас үр тариаг зөөвөрлөхийн тулд улс орнууд олон хувилбар боловсруулж байгаа бөгөөд үүний нэг нь  Украины үр тариаг нутгаараа дамжуулан тээвэрлэвэл Беларусийн калийн бордоонд тавьсан хоригийг зургаан сарын хугацаанд цуцлах боломжийг АНУ судалж байгаа гэнэ.

 

WSJ сонины мэдээлснээр, АНУ-ын албаны этгээдүүд болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нар Украины үр тариаг Беларусиар дамжуулан Литвийн Клайпеда боомт руу төмөр замаар зөөх хувилбарыг судалж байгаа аж.

 

Энд дуулгахад, АНУ Беларусийн бордоонд өнгөрсөн онд хориг тавьсан юм. Энэ нь Беларусь улс цагаачлалын хямралыг өдөөсөн, сөрөг хүчнийг дарсан гэсэн шалтгаантай байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин