Байден, Ши Жиньпин нар ойрын үед хэлэлцээ хийж магадгүй
2022-05-20

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ойрын үед утсаар хэлэлцээ хийж магадгүй гэнэ. Энэ талаар Америкийн төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын туслах Жейк Салливан мэдэгдсэнийг CNN дамжуулжээ.

 

Түүний мэдэгдсэнээр "АНУ Хятадтай өндөр төвшний дипломат хамтын ажиллагаагаа удаашруулахгүй, хязгаарлахгүй" байгаа бөгөөд хоёр талын өндөр албан тушаалтнууд байнга холбоотой ажиллаж байгаа гэнэ.

 

Байден, Ши Жиньпин нар хамгийн сүүлд өнгөрсөн оны намар цахимаар уулзаж байлаа. Тухайн үед талууд хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлыг хэлэлцэж, олон асуудлаар нэгдмэл байр суурьтай болсон гэж талууд мэдэгдэж байв. Энэ уулзалт нь Байден 2021 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойших анхны уулзалт байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин