Х.Нямбаатар: Хэрүүлгүй наадам хийхийн тулд хурдан морины сэрвээг лазераар хэмжиж уралдуулъя
2022-05-20 13:09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Наадам хийсний дараа бөөн хэрүүл, маргаан болдог. Оруулж ирсэн төслөөр бол хурдан морины сэрвээний асуудлыг шийдэж чадахгүй юм байна. Монгол үүлдэрийн адууны стандартад нийцсэн зургаан насны морь гэж байна. Монгол морины стандарт гэж бий юу. Одоо сэрвээний өндөрт нийцүүлсэн эрлийз адуунууд төрүүлдэг болсон байна. харахаар толгой, сүүл нь эрлийз. Тэгээд сэрвээг нь хэмжээг нийцдэг. Яавал хэл амгүй, будилаангүй наадам болох вэ.

 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд ээ, хэдүүлээ хэлэлцэж байгаа асуудлынхаа гол цөм рүү ормоор байна. Гол цөм нь хэрүүлгүй наадам хийх. Хэрүүлгүй наадам хийхийн тулд уралдуулах морьдын сэрвээний өндрийг хүн оролцуулахгүйгээр лазераар хэмжье. Сэрвээний өндрийг хатуу метрээр хэмжвэл хэрүүл зогсохгүй. Тиймээс холоос лазераар буудаж, тэрийг нь лайваар харж байгаад төхөөрөмжөөр хэмжиж, морио уралдуулъя.

 

Энэ хооронд монгол морины генетик нөөцийг цуглуулж, монгол морины стандарт гаргахыг Засгийн газарт даалгая. 2024 оны 07 дугаар сард генетик нөөцийн хуулийн дагуу генийн дараалал бий болсон адууг уралдуулъя. Тэр үед итгэмжлэгдсэн лабораториуд уралдах адууны шүлсийг авч шинжлээд монгол морь мөн эсэхийг тодорхойлно. Тэр болтол 2022, 2023 ондоо морио өнгөрсөн жил баталсан сэрвээний өндрийн стандартаар уралдуулъя. Жишээлбэл, даага 127 см-ээс намхан байна. Их нас, соёолон 141 см хүртэл байна.

 

 Морины генетик нөөцийг цуглуулж, харьцуулсан шинжилгээ хийхэд тодорхой цаг хугацаа орно.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Чуулганы хуралдаан уяачдын холбоо, бөхийн холбооны хурал болж хувирлаа. Нэг хэсэг нь монгол адуу уядаг уяачид, нөгөө хэсэг нь эрлийз адуу уядаг уяачид. Бөх нь юу ч болоод байгаа юм.

 

 

Үндэсний баяр наадам бол монголчуудын эв нэгдлийн баяр юм. Энэ эв нэгдлийн баяр сүүлийн үед яагаад хэрүүлтэй болоод байгаа нь улстөрчид оролцсонтой холбоотой. Мөрөөрөө байсан. Үндэсний баяр наадмын хууль гарснаас хойш болохоо байсан. Хууль гаргаж, улстөрчид оролцоод улам самарсан. Одоо дахиад самарч эхэллээ. Улстөрчид нь бөхийн холбоо руу ордог. Өөрөө өөрсдөө удирдлагаа хэрэгжүүлээд, муугаасаа ангижраад явах боломжтой.

 

Энэ асуудлыг Ерөнхийлөгч дүрэм гаргаад зохицуулаад явах боломжтой харилцаа. Гэтэл хууль гаргаад, өнөөдөр бид морины өндрийн лазераар хэмжих тухай ярьж байна. Энэ УИХ-ын ярих асуудал мөн үү. Удахгүй аймаг, аймгаараа талцах байх.

 

Эв нэгдэл гэдгийг утгыг хадгалж хандаасай гэж эрхэм гишүүдээс хүсэж байна.

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Олон жил адууны эрлийз, монголыг ялгаж чадахгүй гэж ярилаа. Ялгахыг хүсэхгүй байна. Үүнийг хэн ч ялгаж чадна. Үүлдэрлэг байдлыг гэдгийг яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ. Хүсэхгүй байна.

 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Ш.Адьшаа гишүүнтэй олон юм яримааргүй байгаа ч ярихаас өөр аргагүй боллоо. Морины холбоог хувааж, талцуулсан улстөрч, бизнесменүүдийн нэг та шүү. Б.Энхбаяр гишүүний хэлдэг үнэн. Морь, бөхийн холбоонд улстөрчид оролцож, талцуулж хуваагаад өнөөдөртөө золгосон. Улстөрчид яагаад нутгийн зөвлөл, морины холбоо, бөхийн холбоонд нөлөөллөө тогтоох ёстой юм бэ. Үүнийг хэдүүлээ болих хэрэгтэй.

 

Яг үнэндээ та нарын хэрэлдээд байдаг нурууны өндрийг эцэслэхийн тулд энэ хууль орж ирж байгаа юм. Аль алиных нь эрхийг хангаж байгаа юм. 2024 оны 07 сар хүртэл Засгийн газар  монгол морины генийн дарааллыг тогтоох үүргийг энэ хуулиар хүлээж байна.

 

Хүний оролцоотой болохоор маргаан үүсээд байна. Тиймээс хүний оролцоогүйгээр, монгол морийг нурууных нь өндрөөр хоёр жил уралдуулъя.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Er ni xumuus uzexee bolchixson shuu dee
2022-05-22
Zochin:
Xeden shunaliin microfnuudiin l barildaan bolj baigaa shuu dee tiim yimnuudiig xen uzdeg yum
2022-05-22
Улсын баяр наадамд түрүүлсэн бөхийн шагналд 10 сая төгрөгнөөс илүү мөнгө хөрөнгө өгөх хэрэггүй. Мөн бөхөд гадаад дотоодын компаниас автомашин болон бусад эд зүйл олгохыг хуулиар хориглох хэрэгтэй. Ингэснээр бөхчүүд ёс зүйтэй хүмүүжилтэй болно. Одоогийн бөхчүүд мөнгө эд хөрөнгийн төлөө нэгнийгээ бараг алах шахуу юм болж байна шүү дээ. Ингэж барилдана гэж байж болохгүй.
2022-05-21
Баяр наадмын тухай хуулийн нэр томьёо гэсэн хэсэгт уяач гэж "мал хариулж маллах ажлыг жилийн 4 улиралд эрхлэхийн зэрэгцээ монгол адууны уяа сойлгыг гардан тааруулж баяр наадам болон бүсийн наадамд уралдуулдаг монгол улсын 18 нас хүрсэн иргэнийг хэлнэ" гэж тусгах хэрэгтэй.
2022-05-21
МАН ынхан хаана байна тэнд булхай заль мэх л байдаг бичээгүй хуультай болж Хөөрхий гэж МАНны н баячууд л морины уяанд хөшилдөж ноёлж аархаж байх бусуу Тэгээд бас чуулганд мэдэн будилж жүжиг шаагаад . Тоглох юмаа иргэдээр . Баячуудын наадам тусдаа Жир иргэдийн наадам тусдаа болсон нь дээр болж. Дөнгөж төрсөн унага ямар хөөохөн өхөөрдөм амьтан байдаг байлаа Одоо бол данхар толгойтой бүдүүн шилбэ хэт өндөр хөлтэй үзэмжгүй унага гарлаг болсон нь баячуудын ухаангүйнх. Эхээсээ өндөр шахуу нялх унага ч байх шиг. Ингэж үүлдэр угсаа ходьж завааруулж амьтнаар тоглож болохгүй нүгэл шүү Адууны үүлдэр цэвэр цэврээрээ тус тусдаа байж үнэ цэнэтэй болдог Тэнэг баячууд хүүхдээр бас бүү тогло. Алхаа явдал шал өөр маш харгиа дэгнийсэн адуун дээр бага хүүхдүүд яаж тэсэхийн. Өвчний үүр болоод дуусна Монгол адуу монхол ёсоо ухаан муутай баячууд ингээд булшиллаа
2022-05-21
Гол асуудал улстөрчид баячууд нэр дээрээ морь уралдуулж алдар цол гавьяа шагнал авах гээд улайраад байна ш дээ Зөвхөн уяачид л манлай тод манлай зэрэг цол хэргэмээ өгөх хэрэгтэй Түүнээс хотод амьдарч хааяа салхинд гарангаа морин дээр очдог улсуудад цол өгөх хэрэггүй
2022-05-20
Энхбаяр гишүүний зөв:
Энхбаяр гишүүн маш зөв ярьж байна. Ийм эрүүл, зөв сэтгэлгээтэй гишүүн 76 дотор байгаад үнэхээр баярлаж байна. Улс төрчид, бөх моринд хутгалдах хэрэггүй. Жамаараа л яваг, тусад нь хууль гаргах ч шаардлага байхгүй. Юун ерөнхийлөгч цол олгох зарлиг гаргах, ёстой солиорол шүү, бөх ч морь ч, ерөнхийлөгч ч ард түмний эв нэгдлийг илэрхийлэх утгаар түрүүлсэн бөх, моринд ерөнхийлөгч баярын бичиг өгч болно, цол гэдэг солиорлоо болио одоо, тухайн үедээ түрүүлсэн шагналын бай, бооцоогоо аваад л болоо, өөр юу хэрэгтэй юм бэ? Хоосон цол олгодог чинь л бүх юмыг холион бантан болгож байгаа юм шүү
2022-05-20