Украинд Оросын олзны цэргүүдийг шүүх хурал эхэлжээ

img

Украины Полтав мужийн Котелевийн дүүргийн шүүхэд Оросын олзлогдсон хоёр цэрэгтэй холбоотой шүү хурал эхэлсэн талаар "Медуза" мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн  мэдээлснээр, Александр Бобыкин болон Александр Иванов гэсэн хоёр цэргийг дайны хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа аж. Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын энэ хоёр цэрэг Харьков муж руу дайрахад оролцсон гэнэ. Энэ халдлагын улмаас Казачья Лопань суурингийн орон сууц, ахмадын лицей сүйдсэн байна. 

 

Украины Прокурорын газрын мэдээлснээр, Бобыкин болон Иванов нар бүрэлдэхүүнд нь багтаж байсан цэргийн цувааг дайны эхний өдөр л ниргэжээ. Дараа өдөр нь Иванов олзлогдсон бол шархадсан Бобыкин хэдэн өдрийн туршид хүүхдийн зусланд, дараа нь эзэнгүй байранд нуугдаж байгаад Украины цэргүүдэд олзлогдсон байна.

 

Тавдугаар сарын 19-ний өдөр болсон шүүх хурлын үеэр Бобыкин, Иванов нар гэм буруугаа хүлээж, мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн тул прокурор хэргийг нотлох баримт судлахгүйгээр авч хэлэлцэх хүсэлт гаргажээ. Дараагийн шүүх хурал энэ сарын 26-нд болох аж. 

 

Бобыкин, Иванов нартай холбоотой шүүх хурал нь Украинд Оросын цэргүүдийг шүүж буй хоёр дахь тохиолдол. Хамгийн анхны шүүх хурал нь 21 настай Вадим Шишимаринтай холбоотой бөгөөд тэрбээр зэвсэггүй иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BCУ болон нацики бол алуурчид
2022-05-23
эмээ:
МОДУН ШАНУЙ ХААН " МИНМЙ НУТГААС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ ? " ГЭЖЭЭ ГЭЖ ИРЭЭД Л БИД ЯРЬЦГААДАГ . ГЭТЭЛ ГАЗАР НУТГАА ХАМГААЛСАН УКРАЙНЧУУДЫГ ЯАГААД БУРУУТГААД ЭЛБЭГ ДОРЖИЙГ ХҮРТЭЛ ХАМРУУЛААД БАЙДАГ ЮМ БЭ ? ХЭРЭВ ОРОС МАНАЙ НУТГААС АВАХ ГЭВЭЛ ОРОС АХ ТА АВ,АВ ГЭХҮҮ ? АА . АЛИВААГ ЭРҮҮЛ УХААНААР БОДОЖ БАЙМААР БАЙНА ШҮҮ.
2022-05-22
Дайны үед энгийн иргэдийг шалтгаангүй илтэд хөнөөх нь олон улсад дайны гэмт хэрэгт тооцдог. Тийм тул олон цэргүүд шүүгдэх нь тодорхой. 1000 гаруй Орос цэргийн үйлдсэн ийм гэмт хэргийн эзнийг нэр усаар нь тодруулсан гэж бичээд байгаа шүү.
2022-05-20
ЗОЧИН:
ЭНЭ БЯМБАСҮРЭН ГЭЖ ЭЛБЭГЭЭГИЙН СУРТАЛ УХУУЛАГЧ ШҮҮ ДЭЭ ИЙМ АЛЬ Ч ДАЙНЫ ҮЕД БАЙДАГ НЭГЭНТ Л БАЙЛДАЖ БАЙГАА БОЛ ХЭН НЭГЭН НЬ АЛАХ АЛАГДАХ БОЛ БАЙХ Л АСУУДАЛ ЭНЭ ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА ДУУСАХ ШАТАНДАА ОРЖ ОРОСЫН ЯЛАЛТААР ТӨГСӨЖ БАЙНА ДАА БЯМБАСҮРЭН ГЭЖ ХООСОН ЧАЛЧИГЧ МИНЬ
2022-05-20
Дайны үед энгийн иргэдийг шалтгаангүй илтэд хөнөөх нь олон улсад дайны гэмт хэрэгт тооцдог. Тийм тул олон цэргүүд шүүгдэх нь тодорхой. 1000 гаруй Орос цэргийн үйлдсэн ийм гэмт хэргийн эзнийг нэр усаар нь тодруулсан гэж бичээд байгаа шүү.