Дэлхийн хамгийн алслагдмал газарт байх шуудангийн салбар
2022-05-21

 

Өвөр Монголын Тэнгэр говьд байх, элсэн цөлөөр хүрээлэгдсэн шуудангийн салбар дэлхийн хамгийн алслагдсан газрын шууданд тооцогддог. 

 

Тэнгэр говьд байх, ердөө 15 кв.м талбайтай шуудангийн салбарын барилгыг модоор хийжээ. Энэ салбар 35 жил хаягдсан байсан ч санаандгүйгээр хүмүүс олж харж, цахим ертөнцөд энэ талаар мэдээлснээр шуудангийн салбар дахин амилсан гэнэ. 

 

Хэдийгээр хэт алслагдсан зайд байдаг, эрэлт багатай хэдий ч цахим ертөнцөд ихээхэн алдаршсан энэ шуудангийн газраас 2021 оны 12 дугаар сард гэхэд л 20 мянган захидал, ил захидал илгээжээ. Энэ шууданг алдаршуулсан хүн нь Чан хэмээх хатагтай бөгөөд тэрбээр шуудангийн салбарыг дахин сэргээхэд оролцсон хүмүүсийн нэг юм. 

 

Хамгийн ойрын зам 10 км зайл байрладаг элсэн цөл дунд байх энэ шуудангийн салбараар хүн зорин ирж үйлчлүүлэхгүй нь тодорхой. Харин интернетийн эрин зуунд хатагтай Жан болон түүний найз Луо Мэн нар шуудангийн салбарын үйл ажиллагааг сэргээхийн тулд цахим ертөнцийг ашиглажээ.

 

Тэд дэлхийн хамгийн алслагдмал газарт байх шуудангийн салбараас захидал, ил захидал илгээх хүсэлтэй хүмүүсийн өмнөөс захидал бичин илгээх санаа бодож олсон аж. 

 

Ингээд хатагтай Жаны санаа ихээхэн амжилттай хэрэгжсэн бөгөөд ялангуяа цар тахлын үед нэгэнтэйгээ уулзаж чадахгүй байгаа хүмүүс энэ үйлчилгээг ихээр ашиглажээ. Одоо хатагтай Жан болон түүний хамтрагч нь цахимаар ирсэн захиалгуудад дарагддаг болсон гэнэ. 


Хатагтай Жан энэ салбарыг сэргээн засахын тулд 20 өдөр зарцуулж, улмаар байшимнг босгосны дараа China Posт шуудангийн корпорацид хандан хүсэлт гаргаснаар Тэнгэр говийн шуудан Хятадын 700 гаруй шуудангийн салбарын эгнээнд нэгджээ. 


Энд өдөр бүр захидал бичин, цөлийн шуудангийн салбарын тусгай тамга дарсан захидлуудыг 10 км зайд байх ойрын зам руу зөөж, тэндээс нь шуудангийн машин тосож аваад, дэлхий даяар түгээдэг аж. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
аятайхан л санаа байна
2022-05-22