Cropp брэндийг эзэмшигч компани Орос дахь бизнесээ хятадуудад зарахаар болжээ

Reserved, Cropp, House, Mohito, Sinsay зэрэг брэндүүдийг эзэмшдэг, Польшийн хувцас үйлдвэрлэгч, худалдаалагч LPP SA компани Орос дахь бизнесээ Хятадын консорциумд зарахаар болжээ. Энэ талаар Форбс сэтгүүл мэдээлсэн байна.
Компанийг худалдан авах Хятадын консорциумын нэр болон ямар үнээр зарах зэрэг тодорхой мэдээлэл гараагүй байна. Гэхдээ шинэ эзэмшигч нь LPP-д харьялагдах барааны тэмдэг, брэндүүдийг ашиглах эрхгүй, харин компанийн Оросын салбарт хамаатай бүхий л барааг худалдаалах боломжтой аж.
LPP компани гуравдугаар сард Орос дахь бүх дэлгүүрээ хааж, үйл ажиллагаагаа зогсоосон бол Орос дахь бизнесээ зарахаар шийдсэн талаарх мэдээлэл өнгөрсөн сард гарч байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ