Мединский: ОХУ Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн
2022-05-23 08:22

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа халдсанаас хойш дөрөв дэх хоногт буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч талуудын хооронд анх удаа хэлэлцээ болж байсан. Үүнээс хойш хэдэнтээ биечлэн болон цахимаар уулзаж, хэлэлцээ хийж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй, дөрөвдүгээр сараас хойш хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Ийнхүү хэлэлцээ зогсоход хоёр тал нэгнээ буруутгаж байлаа. Энэ удаад ч Оросын тал Украиныг хэлэлцээг зогсоосон хэмээн буруутгажээ. 

 

Тодруулбал, хэлэлцээний явцыг Украины тал зогсоосон, харин ОХУ баримт бичгүүд дээр ажиллахад бэлэн хэмээн Оросын хэлэлцэгчдийн бүлгийн ахлагч Владимир Мединский мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

"Бид хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн. Гэхдээ энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх "бөмбөг" Украины талд байгааг дахин цохон тэмдэглэе. Хэлэлцээг царцаасан нь Украины санаачилга байсан" хэмээн Мединский мэдэгджээ.

 

Мединскийн өгүүлснээр, гуравдугаар сарын 29-ны өдөр Туркийн Стамбул хотноо болсон хэлэлцээний үеэр Украины санал болгосон хэлэлцээрийн төсөлд Оросын хэлэлцэгч бүлэг бичгээ хариу өгсөн гэнэ. Ийм хариу өгсний дараа л Украины талаас хэлэлцээг зогсоосон хэмээн Мединский мэдэгджээ. 

 

Түүнчлэн Орос, Украины төрийн тэргүүнүүдийн уулзалт болох боломжтой, гэхдээ үүний тулд "дээд зэргээр бэлэн болсон баримт бичгүүд" шаардлагатай хэмээн Мединский мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, сөргөлдөгч талуудын хамгийн сүүлийн хэлэлцээ гуравдугаар сарын 29-ний өдөр Туркийн зуучлалаар Стамбул хотноо болсон юм. Энэ уулзалтыг Оросын тал "цогц хэлэлцээ боллоо" хэмээн  дүгнэж байв. Түүнчлэн Украины тавьсан саналуудыг "ойрын үед авч хэлэлцэн, ерөнхийлөгчид мэдэгдээд, зохих хариугаа өгнө" хэмээн Мединский мэдэгдэж байлаа. 

 

Стамбулд болсон хэлэлцээгээр талууд Крым, Донбассын асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцсон юм. Хэлэлцээгээр Украины тал дараах саналуудыг тавьсан гэж хэвлэлүүд мэдээлж байлаа:

  • Крым, Севастополийн статусын талаарх хэлэлцээг 15 жилийн хугацаанд хийнэ, энэ хугацаанд талууд асуудлыг зэвсгийн аргаар шийдвэрлэхээс татгалзана.
  • "Бүгд найрамдах ард улс"-уудын хяналтад орсон бүс нутгуудын статус болон хувюь заяаг тусгай заалтад оруулсан, үүнийг хоёр талын ерөнхийлөгч биечлэн уулзаж шийдвэрлэнэ.
  • Хэд хэдэн орноос аюулгүйн баталгаа гаргаж өгсөн тохиолдолд Украин аливаа эвсэлд орохгүй байхыг зөвшөөрөхөд бэлэн. Үүнийг баримт бичгээр баталгаажуулах ёстой.
  • Дээрх нөхцөлөөр тохиролцоонд хүрсэн тохиолдолд Украины нутаг дэвсгэр дээр гадаадын цэргийн бааз, цэрэг байршуулахгүй.
  • Украин улс аливаа цэрэг улс төрийн холбоонд элсэхгүй. Гагцхүү баталгаа гаргаж буй улс орнууд зөвшөөрсөн тохиолдолд Украины нутаг дэвсгэр дээр олно улсын цэргийн сургуулилалт явагдаж болно. 

ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Мединский Украины тавьсан саналыг тохиролцоонд хүрэх цогц алхам хэмээн нэрлэж, Орос улс саналуудыг хэлэлцээд зохих хариуг өгнө хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн ч тэр үеэс хойш талуудын хэлэлцээ зогсонги байдалд орсон юм.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Төрлөх эх орноо Украйнтай ч гэх шиг
2022-05-24
Мөнхжаргал:
Мединский гуай төрөлхи эх орныхонтойгоо гэрээ байгуулахын тулд Оросуудаа ятгаж зөөлрүүл
2022-05-23
ANU mongo, zevseg ogch baihad Ukrian heleltsee sonin bish e. Oros odess, zaproj, denepper, harkov-iig ezleed Ukrian dahi oros heltnuudee salgaj avaad enhiin geree baiguulahgui uldeh baih da.
2022-05-23
Украин цэргээ ухраа гэсэн, мэдээж Оросууд зөвшөөрөхгүй. Оросууд Донбасаас гадна Херсон, Запарожийг авах санаатай. Эд өнөөдөртөө тохирохгүй. Тэгээд ч украинууд барууны зэвсэгийг аваад дайралтанд орохоор төлөвлөөд буй.
2022-05-23