Л.Оюун-Эрдэнэ: Хүнд өдрүүдийг хамтын хүчээр давж, шинэ зуун, шинэ 30 жилийг хамтдаа эхлүүлцгээе
2022-05-23 11:33

Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслол Төрийн ордонд болж байна. Ёслолыг нээж, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин үг хэллээ.

 

 

Тэрбээр “Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийг тодруулж, өргөмжлөх ёслол 21 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Цар тахал олон улсын болон манай улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, бизнес эрхлэгчдэд амаргүй, хүнд жилүүд өнгөрлөө. Гэсэн ч ТОП 100 ААН-үүд ажлын байрыг хадгалж, хөрөнгө оруулалт хийн, баялаг бүтээж, үйл ажиллагаагаа таслалгүй улс орны нийгэм, эдийн засагт хүндтэй үүрэг гүйцэтгэлээ.

 

2021 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлого өмнөх оноос 2.8 их наядаар өсөж, 35.4 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 82 хувьтай дүйцэж байна. Ажиллагсадын тоо 8.3 мянгаар нэмэгдэж,  99 000 хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувийг эзэлж байна.

 

Эдийн засаг, бизнесээ сэргээхэд амаргүй байсан ч ТОП 100 ААН-ийн төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 26 хувиар өсөж, 5.3 их наяд хүрсэн амжилтаар 2021 оныг үдлээ” гэдгийг тэмдэглэв.

 

Ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр

 

 

Монгол Улсын хөгжлийг түүчээлцэж, татварын орлогыг бүрдүүлж, ажлын байрыг бий болгож буй эрхэм хүндэт баялаг бүтээгчид ээ

 

Та бид хамтдаа цар тахлын бас дайны үед ажиллаж, амьдарч байна. Эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эргэлт 10 дахин удааширч, инфляци 15 хувьд хүрсэн нэн амаргүй түүхэн сорилтыг та бид хамтдаа даван туулж байна. энэ амаргүй цаг үед Засгийн газарт дэм болж, ажлын байраа хадгалж, татвараа цаг хугацаандаа төлж, шидэг ААН-ийнхээ үүргийг нэр төртэйгээр биелүүлсэн ТОП 100 ААН та бүхэндээ Монгол Улсын нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.

 

Хүнд өдрүүд шинэ боломжийг бий болгодог. Хүнд сорилт ухаарал, эв нэгдлийг өгч, суурь том реформын нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлдэг. Монгол ардын хувьсгалын 100-аас 101 жилд шилжих энэ хугацаанд ардчилсан хувьсгал ялж, шинэ Үндсэн батлагдсан 30-аас 31 дэх жилд шилжиж буй энэ цагт цар тахал, дэлхийн геополитикийн томоохон өөрчлөлт давхцаж байгаа нь та биднээс томоохон рефори, шинэ нөхцөл байдлыг, өөрчлөлтийг шаардаж байна.

 

Тиймээс хамтдаа өөдрөг байж, хүнд өдрүүдийг хамтын хүчээр даван туулж, шинэ зуун, шинэ 30 жилийг хамтдаа эхлүүлцгээе.

 

Монгол Улсын хөгжлийг сааруулагч, хязгаарлагч хүчин зүйлийг шийдэж, эдийн засгийн бие даасан байдал, тусгаар тогтнолыг ханган хэрэгжүүлэгч Шинэ Сэргэлтийн бодлого ч бүхэлдээ суурь шинэчлэлийн төлөө байх болно.

 

Төр засуулын үүргийг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн хэмжээнд өрсөлдөх бүх талын боломжийг Засгийн газар тууштай хэрэгжүүлнэ.

 

Хүндрэлтэй цаг үеийг хамтдаа туулж, Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж, эдийн засгийнхаа суурийг хамтдаа тэлэхийг уриаллаа.

 

Монгол Улсын 2021 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн төлөөлөл

 

Энержи Ресурс компани

НИК ХХК

Төрийн банк

Худалдаа хөгжлийн банк

Улаанбаатар төмөр зам компани

Голомт банк

Хаан банк

Эрдэнэс Тавантолгой ХК

Оюутолгой ХК

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Номин тав трейд компани

МАК компани

Болд төмөр Ерөө гол ХХК

АПУ ХК

Мобиком ХХК

Монросцветмет нэгдэл ТӨҮГ

МАК цемент компани

Жи мобайл ХХК

Брогоулд ХХК

Скайтел ХХК

Ази Фарм компани

Таванбогд фүүдс пицца компани

Шивээ Овоо ТӨХК

Интернейшнл медикал ХХК

Номинхайпер маркет

Магнай трейд ХХК

Алтан гадас трейд

Баян Айраг Эксплорэйшн ХХК

Сүү ХХК

MCS интернейшнл ХХК

Монголын цахилгаан холбоо ТӨХК

Тавантолгой ХК

Миний дэлгүүр ХХК

Алтан хүдэр ХХК

Таванбогд фүүдс ХХК

Ачит Эхт ХХК

Монполимет ХХК

Монгол шуудан ХК

Шунхлай трейдинг ХХК

Тэс петролиум ХХК

 

Shuud.mn
Сонин хачин
энэ хужаа монголыг сүйтгэж байгаа даа
2022-05-26
Иргэн:
эх оронч Женко Баттулагын олон компаниуд ингээд л татвар төлдөггүй нь мэдэгдээд байгаа пм даа улсаас хамгын их дэмжилэг авдаг том талх чихэр милл хаус мах импекс гээд
2022-05-23
зочин:
Топ 300 компанитай болохын төлөө ажиллацгаая топ 100-аар олон жил амьдарлаа даа, топдсон 100 даа амжилт хүсье
2022-05-23