БШУЯ: Биеийн тамирын хичээлд aмны хаалттай орсон сурагч нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл болно
2022-05-23 12:36

 

Биеийн тамирын хичээлд амны хаалттай оролцсон сурагч амьсгалын дутагдалд орж нас барсан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл тус мэдээлэл худал болохыг БШУЯ-наас мэдээллээ. 

 

Тодруулбал, БШУЯ-наас албан ёсны цахим хуудаснаа  "Амны хаалттай биеийн тамирын хичээлд орсон сурагч нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл болно. 14:00 цагаас тайлбар хийнэ." гэж мэдээлжээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин