Хойд Солонгост халдварын тохиолдол 2,5 саяд хүрчээ

img

БНАСАУ цар тахал эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд коронавирусийн халдвар огт бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаад энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр энэ төрлийн халдвар бүртгэгдсэн талаар албан ёсоор зарласан. 

 

Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн дамжуулснаар, Хойд Солонгосын хэвлэлүүд коронавирусийн халдварыг "чичрэг өвчин" хэмээн мэдээлж байгаа бөгөөд энэ өвчний тохиолдол 2,46 саяд хүрсэн гэнэ. Өнгөрсөн хоногт гэхэд л халдварын тохиолдол 167 мянга, нас баралт нэг бүртгэгджээ. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 68-д хүрсэн байна. 

 

Эргэн сануулахад, Хойд Солонгосын эрх баригчид тавдугаар сарын 12-ны өдөр коронавирусийн тохиолдлын талаар албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ улс орондоо хатуу хязгаарлалт тавьсан юм. Улмаар эмийн сангуудад эм бэлдмэлийг тасралтгүй нийлүүлэх үүднээс зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг ашиглах тушаалыг Ким Жон Ун өгч байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

avto bus baaz2iin ediin zasagch Uranchimeg hogiin hulgaich urainhai
2022-05-23
Зүгээрээ Ким эээ.Омикрон бол дельта,альфа биш тул айх хэрэггүй шоо.Сүргийн дархлаа тогтоод зүгээр болно
2022-05-23