Архидан согтуурч, хүүхдээр машин бариулсанаас болж, ноцтой осол гарчээ
2022-05-23 15:19

Энэ сарын 22 өдөр буюу өчигдөр Баянхонгор аймаг Галуут сумын нутагт “Toyota Prius-11" маркийн машин онхолдож, хоёр хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн ноцтой осол гарчээ.

 

 

Ослын улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан 16 настай, эрэгтэй “М”, зорчигч тус аймгийн Баянхонгор суманд оршин суух 46 настай, эрэгтэй “Э” нарын амь нас хохирсон байна. Мөн зорчигч 2-12 насны 3 хүүхэд, 37-68 насны 2 нийт 5 хүн гэмтсэн байна.

 

Тээврийн хэрэгслийг жолоодож байсан М нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан аж. Урьдчилсан байдлаар иргэн О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэн, хүн тээвэрлэх журам зөрчсөн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Оркууд юмаа.
2022-05-23
Zochin:
Архи хар мортэй шуу дээ жилд хичнээн хун архиар амь насаа алдаж бгааг сайн сурталчлах хэрэгтэй шуу дээ ходоо замд мороороо явж бгаад л архи уусан жолоочоос болж хохирч бна шуу дээ онцгой анхаараач замд цагдаа нар хяналтаа сайн тавиач
2022-05-23
Irgen:
хайран амь, амьдрал. архинаас бүх юм болно. энэ архидан согтуурагчидыг буудаад алчих юмсан
2022-05-23