Levi's Оросын зах зээлээс гарахаар төлөвлөжээ

Levi's брэндийг эзэмшдэг, Америкийн хувцас, гутал үйлдвэрлэлийн Levi Strauss & Co компани Орост 29 жил ажилласны эцэст энэ улсын зах зээлээс гарах шийдвэр гаргажээ. Энэ талаар Коммерсант сонин хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна.
Сонины мэдээлснээр, Америкийн компани хөрөнгийнхөө хэсгийг зарахаар худалдан авагч хайж байгаа гэнэ. Levi Strauss & Co компани Орос руу бараа нийлүүлэлтээ хэдийнэ зогсоосон, харин үлдэгдэл бараагаа бусад дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалахаар төлөвлөж байгаа аж. Энэ компанийн Орос дахь бизнесийг Туркийн компани худалдан авч магадгүй гэсэн мэдээлэл гарчээ.
Энд дуулгахад, ОХУ, Украины дайн дэгдсэнээс хойш Оросын зах зээлээс хувцас үйлдвэрлэлийн томоохон компаниуд гарсан юм. Тэдний дунд H&M, Mango, Crocs, Inditex ( Zara, Bershka, Pull & Bear, Stradivarius брэндүүд), PVH Corp. (Tommy Hilfiger, Calvin Klein брэндүүд), Marks & Spencer, Yum! Brands, Uniqlo, Hugo Boss, Victoria's Secret, ASOS болон тансаг зэрэглэлийн Chanel, Louis Vuitton, Cartier, Hermes зэрэг брэндүүд багтаж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ