Байден: АНУ Тайванийг цэргийн замаар хамгаалахад бэлэн
2022-05-23 16:00

Шаардлага гарвал Тайванийг цэргийн замаар хамгаалахад АНУ бэлэн гэнэ. Ийм мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японд айлчлах үеэрээ хийжээ. 

 

Японы Ерөнхий сайд Фумио Кисидатай хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Америкийн төрийн тэргүүн Тайванийг хамгаалах нь "бид өөртөө авсан үүрэг хариуцлага" хэмээжээ. Түүнчлэн АНУ "нэг Хятад" зарчмыг хүлээн зөвшөөрдөг ч арлын статусыг хүчээр өөрчлөхийн эсрэг хэмээн Байден онцолсон байна.

 

"Бид Тайванийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжсэн хэвээр байна. Мөн энэ арлын статус-квог дангаар өөрчлүүлэхгүйн төлөө бүхнийг хийнэ" хэмээн Байден мэдэгджээ.

 

Энд дуулгахад, АНУ Тайванийн хооронд харилцаа эрчимжсэнийг БНХАУ эрс эсэргүүцдэг бөгөөд учир нь Тайванийг өөрийн харьяа гэж үздэг Хятадын эрх баригчид АНУ-ыг Тайванийн салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлж байгаа хэмээн буруутгадаг юм. 1949 онд Коммунист намтай иргэний дайнд орж, ялагдсан Гоминьданы намын засгийн газар энэ арал руу дүрвэсэн. 1970-аад он хүртэл Бүгд Найрамдах Хятад Улс бүх Хятадын хууль ёсны эрх баригчид тооцогддог байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Украйныг цэргийн замаар хамгаалах нь яасан юм бэ?
2022-05-24
Ирээдүйн украйн
2022-05-23