Оросын дипломат: Эх орноосоо ингэтлээ ичиж байсангүй
2022-05-24


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаалыг хоёрдугаар сарын 24-ний өдөр өгч, Оросын арми хөрш оронруугаа халдсанаас хойш энэ улс олон улсын зүгээс хориг арга хэмжээнд орсны дээр Орос болон барууны орнуудын хооронд дипломат дайн ч дэгдсэн юм. Дэлхийн олон орон Оросын дипломатуудыг “персона нон грата” хэмээн зарлаж, нутаг дэвсгэрээсээ хөөх болсон энэ үед Оросын дипломат сайн дураараа ажлаа өгсөн анхны тохиолдол гарчээ. Тэрбээр Украинд өдүүлсэн дайныг эсэргүүцэн ийм шийдвэр гаргажээ. 


ВВС агентлагийн мэдээлснээр, Женевт ажилладаг, НҮБ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын ажилтан Борис Бондарев халагдах өргөдлөө өгч, хамтран ажилладаг гадаадын төлөөлөгчдөд хандан Владимир Путиний өдөөсөн түрэмгий дайныг хатуухан шүүмжилсэн захидал илгээсэн байна. 


Өдгөө 41 настай Бондарев ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Оросын Гадаад хэргийн дэд сайд Геннадий Гатиловд хаяглажээ.Түүнчлэн тэрбээр Ройтерс болон АР агентлагуудад өгсөн ярилцлагадаа ч ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа баталсан байна. 


“Даваа гарагийн өглөө би ердийнхөөрөө л ажилдаа ирсэн. Тэгээд огцрох хүсэлтээ илгээгээд явсан. Би энэ тухай хэдэн жилийн өмнөөс л бодож эхэлсэн юм. Гэхдээ өнөөгийн сүйрлийн цар хүрээ намайг шийдвэртэй алхам хийхэд түлхэц болсон” хэмээн Бондарев өгүүлсэн байна. 


Бондаревын өгүүлснээр, тэрбээр Оросын дипломат төлөөлөгчийн газрын өндөр албан тушаалтнуудад Украины дайныг шүүмжилж байгаагаа хэдэнтээ илэрхийлсэн гэнэ. Харин тэд “таагүй үр дагавраас зайлсхийж амаа жимийхийг хүссэн” аж. 
Тэрбээр ВВС агентлагт ч ярилцлага өгөн, гаргасан шийдвэрээ тайлбарлажээ. 


“Манай засгийн газрын хоёрдугаар сараас хойш хийж буй үйлдэлтэй нь би огт санал нийлэхгүй байна. Намайг цаашид үүнтэй холбохыг би огт хүсэхгүй байгаа юм” хэмээн дипломатч өгүүлжээ. 


Бондаревын өгүүлснээр, Оросын Гадаад хэргийн яаманд түүнтэй санал нэгдэх хүн цөөн байгаа гэнэ. 


“Ихэнх хүмүүс суртал ухуулга, даргынхаа хэлсэн үгэнд л итгэж байна. Яаманд ажиллаж байгаа үед тэнд шатлан захирах ёс байдаг, удирдлагын зааварчилгааг л биелүүлэх ёстой. Энд шүүмжлэлт хандлага гэж бараг л устсан” хэмээн Бондарев өгүүлжээ. 


Сэтгүүлч түүнээс өөрийг нь урвагч гэж нэрлэхээс айж байгаа эсэхийг асуухад “Хэдийнэ намайг тэгэж бодож байгаа байх” хэмээн хариулсан байна. 


“Эх орноосоо ингэтлээ ичиж байсангүй”


Борис Бондарев Камбож, Монгол зэрэг орнуудад ажиллаж байгаад дараа нь Женевт дипломат төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүнд ажиллах болсон дипломат зөвлөх юм байна. 


Тэрбээр мэдэгдэлдээ 20 жил ажиллах хугацаандаа Оросын гадаад бодлого хэдэнтээ өөрчлөгдөж байхыг харсан хэмээн онцолжээ. 


“Гэхдээ энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдрийнх шиг үйл явдлын төлөө би хэзээ ч ингэтлээ эх орноосоо ичиж байсангүй. Путиний өдүүлсэн Украины эсрэг, бодит байдал дээрээ барууны ертөнцийн эсрэг түрэмгий дайн бол Украины ард түмний төдийгүй Оросын ард түмний эсрэг үйлдэж буй хамгийн ноцтой гэмт хэрэг. Z гэсэн том үсэг манай оронд цэцэглэн хөгжих, эрх чөлөөт нийгэм байгуулах бүхий л итгэл найдвар, ирээдүйг үгүй хийлээ” хэмээн Бондарев онцолсон байна. 


Түүнчлэн тэрбээр Оросын Гадаад хэргийн яамыг ч хурцаар шүүмжилжээ. 


“Хорин жил ажиллах хугацаанд яаман дахь мэргэжлийн бус хандлага, худал хуурмаг байнга нэмэгдсээр сүүлийн жилд сүйрлийн төвшиндөө хүрсэн. Сайд Лавров бол систем нуран унаж буй тод томруун илрэл. Тэрбээр 18 жилийн хугацаанд боловсролтой мэргэжилтэн байсан тэрбээр өөр хоорондоо зөрчилдсөн, дэлхий дахиныг цөмийн зэвсгээр сүрдүүлсэн мэдэгдэл дамжуулдаг хүн болон хувирсан.Өдгөө Оросын ГХЯ дипломат ажиллагаанаас бусдыг, тэр дундаа дайн өдөөх, худал хуурмаг, үзэн ядалтыг дэврээх ажил л хийж байна” хэмээн Бондарев мэдэгдэлдээ өгүүлсэн байна. 


Борис Бондарев ийнхүү Оросын эрх баригчдыг хурцаар шүүмжилж, халагдах өргөдлөө өгсөнтэй холбоотойгоор Оросын тал одоогоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
So:
Ердийн л 1 эх орноосоо урвагч, адгийн шаар байна
2022-05-29
Зочин:
Манай мояачууд нэг мөсөн ахынхаа харьяат болж дайнд явсан нь зүгээр пм уу эд халамж авдаг саналаа арилждаг гарууд яг мөн паразитууд
2022-05-27
Зочин:
Оросын тролл чи үйлийн үрээ эдэлж таарна даа
2022-05-26
Зочин:
Пүтин эх орон Орос ард түмнээ фашист бондаривоос л хамгаалсан аугаа удирдагч . Америк НАТО Европийн холбоо нэртэй фашистууд Орос улсыг дотор нь бутаргах гээд бараагүй тэгээд хошин шогийн жүжигчин зеленскийгээр Орос хэлтэй болгоныг алуулж өдөөд одоо өөрсдөө жалагны шаварт орсон фашистууд . Ардичлал байгалийн баялагтай ороны амин хувиа хичээгчидийг нь мөнгөөр турихарч дотор нь алалцуулаад баялагыг нь авах л арга юм байна гэж энэ 30 жилд харууллаа
2022-05-26
Битгий худлаа яриад бай
2022-05-26
Путин хурдан үхэж зайл хэн ч биш тоглоомын гөлөг
2022-05-26
Дайн хийх зөв юмуу хуцдаг хүүр вэ чи хүүхэд хүчинддэг гэж донтон бузар амьтан
2022-05-26
Зөв л шийдсэн бна.:
Путиний түрэмгий дайнаас оросууд их ичдэг болсон. Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос гүйдлээ олохгүй гэдэг чинь энэ шүү дээ. Оросын зарим офицер үүд зэвсэгээ хаяж энэ утгагүй дайнаас дүрвэж байна. Эх ороноо хамгаадах бус түрэмгий дайнд амь үрэгдэхийг тэд хүсэхгүй бна. Ойлгомжтой шүү дээ.
2022-05-25
Харваас ГОМО царайлчихаад:
Ийм урвагч бол гишгэх газаргүй хөл !!!
2022-05-24
Дайн хийх зөв юмуу хуцдаг хүүр вэ чи хүүхэд хүчинддэг гэж донтон бузар амьтан
К:
Чааваас баруунд орогнол авах гээд л эх орноо муулж буй нэг бяцхан амьтан байна.ингэж их сенсацилж ажлаасаа гарна гэдэг чинь..
2022-05-24
URVAGCHAA, HURSH UKRAIN CHIN CHINII EH ORON RUU DAIRAH GEED CHAMAIG HORLOH GEED 36 BIO HIMIIN LABORATORI AJILLUULJ BAIHAD CHI HAANA BAISIIN BE,MUU MAL
2022-05-24
Битгий худлаа яриад бай
Ард:
Үүнийг их Петр нь алгадах байхдаа, байдаг л замын хань уу.
2022-05-24
Иргэн:
Мундаг эрүүл ухаантай орос хүн.
2022-05-24
Энэ хүн эх орноосоо урваагүй Эрх баригчдаасаа урвасан бн Эр хурга
2022-05-24
Дэмжигч:
Санал нэн байна. Арайчдээ л байна.
2022-05-24
зочин:
ТОМ БОЛСОН ОХИН" БИ ИЙМ МУУХАЙ ЭЭЖээС ТӨРСӨН ЮМУУ.."гэдэг л болж дээ...эх орныхоо төлөө юу ч хийгээгүй "хаалганы" зулбагсууд л нэг ийм яриа хийхдээ"ихээхэн мөнгө авсан байдаг...тиймээс ч гадаадад..НҮБ-д ажиллагсадыг эргээд төод ажиллуулахдаа их л бодож алба хашуулах хэрэгтэй..энэ талаар төрийн бодлого зөв гэж бодож байна...
2022-05-24
Ядарцан юм бичдэг новш вэ чи ???:
Битгий Монголоороо сэтгээд байгаач. Монгол бол иймэрхүү суурьгүй болж байна. Манайд олигтой удирдагч гараагүй. Бүгд шаалтуурууд. ОРОС ОРОН БОЛ ӨӨР. ТЭД ҮНЭТ ЗҮЙЛЭЭ МЭДДЭГ ХАМГААЛДАГ АРД ТҮМЭН
2022-05-24
Зочин:
Оросын тролл чи үйлийн үрээ эдэлж таарна даа
Яг үнэн Санал нэг.:
эх орон гэж чухам юу болохыг мэддэггүй тэнэгг нөхөр байна, орос орны өрөөсөн төмсөгийг нь харийхан атгах гээд байхад төмсөгнөөсөө ичээд байдаг сонин дипломат байна, удмаар нь алж тонилгох хэрэгтэй
2022-05-24
УРВАГЧ НОХОЙН БААС:
Хувмйнхаа амьдралд маш их баталгаа гаргуулж байж л Эх орноосооо ингэж урваж байгаа. Зөв ч байсан буруу ч байсан Эх орон бол Агуу юм. Энэ тагнуул нөхөр байсан байна. Өөрөөсөө ичээч малаа. Урвагч хаана ч хэн ч биш !!!!
2022-05-24
Болд:
Путин гэдэг Гитлерийн эхлүүлсэн дайн зөвхөн Украйны дайн биш. Энэ дайны хор хохирлыг бүх улс орон манай Монгол улс ч гэсэн амсана. Украйны ямар сайхан хот тосгонууд үнс нурам болж байна. Хичнээн олон гэмгүй хүүхдүүд амь үрэгдэж байна. Оросын нэр хүнд дэлхий дахинд унж байна. Хэзээ ч түрэмгийлж мэдэх Орос улсаас айж хөрш залгаа Финлянд Швед улс НАТО-гийн нөмөрт орохоор өргөдөлөө өгч байна.
2022-05-24
Дэмжигч:
Санал нэн байна. Арайчдээ л байна.
Зочин:
Чи жинхэнэ фашист байна. Монголоос зайл. Орост очиж амьдар. Путингийнхээ төлөө эхэлүүлсэн дайнд нь яв.
2022-05-24
эх орон гэж чухам юу болохыг мэддэггүй тэнэгг нөхөр байна, орос орны өрөөсөн төмсөгийг нь харийхан атгах гээд байхад төмсөгнөөсөө ичээд байдаг сонин дипломат байна, удмаар нь алж тонилгох хэрэгтэй
2022-05-24
Зочин:
Чи жинхэнэ фашист байна. Монголоос зайл. Орост очиж амьдар. Путингийнхээ төлөө эхэлүүлсэн дайнд нь яв.
Ganbaa:
Tsereg, tagnuuliin hun Oros orniig emh zambaraagui baihad avarsan, odoo bol hereggui. Hamag baialagiig n zevseg bolgood,tuuniigee turshih geed ah duu gee alj bn. No money in Russia.
2022-05-24
Эрүүл ухаантай орос хүн олон байгаа
2022-05-24
Орос ороныг байшинтай зүйрлэх юм бол Путин бол байшингын суурийг нь мэдэгдэхгүй ухаж устгаэ байгаа харх болсон. Суурийг нь газар дор устгахад гэзэр дээрх байшин хичнээн сайхан байгаад нэг л өдөр нурж унана
2022-05-24
Ядарцан юм бичдэг новш вэ чи ???:
Битгий Монголоороо сэтгээд байгаач. Монгол бол иймэрхүү суурьгүй болж байна. Манайд олигтой удирдагч гараагүй. Бүгд шаалтуурууд. ОРОС ОРОН БОЛ ӨӨР. ТЭД ҮНЭТ ЗҮЙЛЭЭ МЭДДЭГ ХАМГААЛДАГ АРД ТҮМЭН