“НАМАЙГ ХАЙ”
2022-05-24 08:42

Монголын контемперари урлагийн 51 уран бүтээлчийн хамтарсан “НАМАЙГ ХАЙ” үзэсгэлэн нээгджээ. Тус үзэсгэлэн нь уран бүтээлчдийн уран зураг, баримал, сийлбэр, видео арт төрлийн өөр өөрийн санаа шийдэл агуулсан 70 гаруй  онцлог бүтээлүүдээс бүрдэж байгаа аж.

 

 

“НАМАЙГ ХАЙ” үзэсгэлэнд саатсанаар нийгмийн хар бараан талыг шүүмжилсэн эсвэл сайшаалтай зүйлсийг илэрхийлсэн олон мэдрэмжийг нэг дор авч боломжтой. Мөн та үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс худалдан авч “Хөх Нар сан”-гийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж боломжтой гэнэ.

 

“Хөх Нар сан” нь үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчдийн нэгдэл болж “ХӨХ НАР” Монголын контемпорари урлагийн төвийн 20 жилийн ойн хүрээнд байгуулагдаж байгаа юм.

 

Үзэсгэлэн 06 дугаар сарын 10 хүртэл MN art Galerry-д өдөр бүрийн 11:00 - 19:00 цагийн хооронд үнэ төлбөргүй нээлттэй байна.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин