Шанхайд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн сэргээв
2022-05-24

Гуравдугаар сарын сүүлээс коронавирусийн халдвар тархаж, улмаар хөл хорионд сар гаруй хугацааг өнгөрүүлсэн Шанхай хот тавдугаар сар гарснаар аажмаар хязгаарлалтуудаа цуцалж эхэлсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагаас эхлэн Шанхай хотод нийтийн тээврийн үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээсэн байна. Тодруулбал, галт тэрэг 07:00-20:00 цагийн хооронд үйлчлэх бол 273 чиглэлд автобус явж эхэлжээ.

 

Эдгээр автобус нь төмөр замын буудал, нисэх буудал болон хотын томоохон эмнэлгүүд рүү хүрэх чиглэлд үйлчлэх юм байна. Зорчигчид нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ 48 цагийн дото өгсөн, коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин