Зеленский Путинтэй уулзах нөхцөлийг нэрлэв
2022-05-24

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайныг зогсоох асуудлыг шийдэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахад бэлэн гэнэ. Тэрбээр энэ талаар Давос дахь Украины ордонд үг хэлэх үеэрээ мэдэгдсэнийг "Украины үнэн"сонин дамжуулжээ.

 

"Тэдний төрийн шийдвэр гаргах бүтэц нь нэг тийм, түүнгүйгээр ямар ч шийдвэр гардаггүй. Та бид үүнийг сайтар ухаарах ёстой. Тэдний бүхий л институт нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр гэсэн ганц л шийдвэрээр нэгтгэгдсэн байдаг. Бид дайн зогсоох тухай шийдвэрийн талаар ярихаар бол түүнийг (Путинийг)" оролцуулахгүйгээр ийм шийдвэр гаргах боломжгүй" хэмээн Зеленский мэдэгджээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч л бүх шийдвэрийг гаргадаг тул өнөөгийн дайныг зогсоохын тулд Путинтэй уулзахаас аргагүй гэдгийг Зеленский онцолсон байна. 

 

"Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаас аргагүй. Тэдний хийсэн бүхний дараа ийм уулзалт хийх хүсэл нэг их байхгүй гэдгийг та бүхэн мэдээж ойлгож байгаа байх. Зуучлагчтай уулзах хүсэл ч алга. Тиймээс би ОХУ-аас хэнтэй ч уулзахыг хүсэхгүй байна. Гагцхүү дайн дуусгах гэсэн ганц асуудал шийдэх бол ОХУ-ын Ерөнхийлөгчтэй л уулзана. Харин өөр ярих юм байхгүй" хэмээн Зеленский мэдэгджээ. 

 

Өмнө нь тэрбээр мэдэгдэл хийхдээ Владимир Путинтэй зуучлагчгүйгээр, мөн тулган шаардсан нөхцөлгүйгээр уулзахад бэлэн хэмээн мэдэгдсэн юм.

 

Дайн эхэлсний дараахан буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Украин, Оросын хооронд анхны хэлэлцээ болж, цаашлаад талууд хэдэнтээ уулзсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Хамгийн сүүлд талууд Туркийн Стамбул хотод уулзан хэлэлцсэн. Энэ хэлэлцээний үеэр Украины тал энхийн хэлэлцээр байгуулах холбогдох саналуудыг өгч, Москва түүнд нь хариулсан гэх ч тэр үеэс хойш талууд дахин уулзаагүй. Мөн хэлэлцээ зогссонд ОХУ, Украин нэгнээ буруутгаж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л ОХУ-ын хэлэлцэгчдийн багийн тэргүүн Мединский даваа гарагт мэдэгдэл хийхдээ Украиныг хэлэлцээг гацааж байгаа, Украины саналуудад хариу өгсөн ч хэлэлцээг сэргээхгүй байгаа хэмээн буруутгаж байв. 

 

Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр тушаал гаргаж, Оросын арми хөрш оронруугаа халдсанаас хойш гурван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Украины таван сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэж, олон хүн амиа алдсаар байгаа юм. Оросын дайралтын улмаас Украины хот тосгон, дэд бүтэц сүйдэж, өнөөдрийн байдлаар 94,5 тэрбум долларын хохирол учиржээ.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-03
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-03
Зочин:
Их удмрдагч Путин бас энэ жүжүигчний хэлснээр л гүйх гэнэ. Гадны улс орнуудад найдаж их жүжүиглэх аюултай гүү
2022-08-05
Яах гэж АНУ-д хөлслөгдөж байж улс орноо, ард олноо ийм болгочихов доо,
2022-05-27
Хөгшин баадан өюгөнөөрөө путингаас гуйлга
2022-05-25
putin zelenskiitei yu yarihav dee, zelenskiid medel ch baih bish, unuudur helsnee margaash uguisgeed
2022-05-24
Гэхдээ л солиот нэг хархнаас арай дээр
2022-05-24
ene har tamhichind tolgoi baih bish, teneg arhichin
2022-05-24
Гэхдээ л солиот нэг хархнаас арай дээр