Нүүрсний задгай тээврийг Хятадын тал зөвшөөрчээ
2022-05-24 10:32

 

БНХАУ-д цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хилийн боомтуудаа чангатгаж, экспортын бүтээгдэхүүнд хориг тавиад байсан. Урд хөршийн хязгаарлалт суларч буй бололтой.

 

Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төв 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр №104, №105 тоот шийдвэр гаргажээ. Тус шийдвэрийн дагуу энэ сарын 20-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савлагаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээсэн байна.

 

Эрээн хотод коронавирус бүртгэгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс нурмаг нунтаг ачаа буюу нүүрсийн задгай тээврийг зогсоогоод байсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин
салхинд тал нь хийсээд алга болно доо хохохох
2022-05-27
задгай байвал хулгайлаад дуусна даа
2022-05-26