Зеленский: Дайн эхэлснээс хойш ОХУ Украин руу 2275 пуужин харвасан

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш тасралтгүй пуужин харвасаар байгаа талаар Украины хэвлэлүүд мэдээлж байсан. Энэ удаад Украины Ерөнхийлөгч Зеленский ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ, Оросын харвасан пуужингийн тоог нэрлэжээ.
Зеленскийн өгүүлснээр, ОХУ хоёрдугаар сарын 24-нөөс хойш нийтдээ 2275 пуужин харваж, 1474 пуужингийн цохилт өгсөн гэнэ. Харин Оросын цэргийн нисэх хүчин гурван сарын туршид 3000 цохилт өгсөн гэж Зеленский мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, пуужингийн цохилтуудын ихэнх нь иргэний объектуудыг оносон гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ