Ирэх сараас эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна
2022-05-24 13:47

 

УБЦТС ТӨХК-иас цахилгаан эрчим хүчний төлбөрийн талаар мэдэгдэл гаргажээ. 

 

Тодруулбал, "Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2022 оны нэгдүгээр сарын 01-2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан. Энэ тогтоолын  хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2022 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах болсныг мэдээлж байна" гэжээ.

 

 

Эх сурвалж: УБЦТС ТӨХК

Shuud.mn
Сонин хачин